|

Сальма Хайек өөх, тостой хоолонд нугасгүй

namuunaa 2015/08/06 669 0
 

48 настай нэрт жүжигчин Сальма Хайек өөх, тостой хоолноос хүмүүс яагаад айж, эмээдгийг ойлгохгүй байгаагаа хэлээд, түүнийг ихэд ашиг тустай гэж үздэгээ ярьжээ. Сальмад өөрт нь л гэхэд үс, арьсаа гоёмсог хэвээр нь хадгалж үлдэхэд ясны өтгөн шөл тус болдог аж. Жүжигчин эмэгтэй түүнийг тогтмол уудаг байна.

"Би ашиг тустай өөх, тосонд их дуртай. Тос эрүүл мэнд, гоо сайханд нэн чухал зүйл. Би ясны шөлийг тогтмол уудаг. Тэнд коллаген маш ихээр агуулагддаг юм. Хүмүүс тослог хоолноос хэтэрхий ихээр айж байна гэж би боддог. Энэ хоол бидний бие махбодод дэндүү хэрэгтэй юм шүү дээ” хэмээн жүжигчин бүсгүй өгүүлжээ.

Түүнчлэн Хайек элдэв арга хэрэглэн нүүр амаа янзлахын эсрэг байдаг гэдгээ мэдэгдэв. "Энэ жил би 49 настай болно. Гэвч би хэзээ ч өөрийн нүүрэнд ботокс, филлерүүд тариагүй. Эдгээр нь залуу харагдуулдаг гэдэгт би итгэдэггүй хүн. Хүмүүс тариулбал хөгшрөхгүй гэж боддог. Би үүнд итгэдэггүй шүү” гэж Сальма хэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top