|

Ирэх онд Орхон аймагт спортын наадмуудын өвлийн төрлийн тэмцээн болно

zulaa 2022/11/28 356 0

Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад “Улсын хэмжээний спортын наадмыг зохион байгуулах аймаг, хотыг шалгаруулах” гэж заасны дагуу Орхон аймаг Монголын бүх ард түмний өвлийн спортын XVI наадам, Монголын хүүхдийн спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ Биеийн тамир, спортын улсын хороонд ирүүлсэн байна.
Энэ дагуу Биеийн тамир, спортын улсын хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүн Орхон аймагт ажиллаж, зохион байгуулахыг дэмжив. Наадам ирэх оны хоёрдугаар сард болно. Тус наадмыг зохион байгуулснаар Орхон аймагт спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжирч, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох юм.
Орхон аймаг нь өвлийн спортын наадмыг зохион байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж, материаллаг бааз, цаг уурын таатай нөхцөл нь давуу тал болохын сацуу улсын хэмжээний тэмцээн, уралдаан зохион байгуулсан туршлагатай билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top