|

Үндсэн хуулийн ойн барилдаанд Д.Баасандорж түрүүлэв

tonshuul 2015/01/14 2345 78

Үндсэн хуулийн ойн барилдаанд Д.Баасандорж түрүүлэв Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

 Барилдаанд улсын гарьд Д.Рагчаа, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Э.Оюунболд, улсын харцага Ө.Бат-Орших нарын улс, аймгийн цолтой хүчит 224 бөх зодоглов. Энэ удаагийн барилдаанд улсын заан Д.Баасандорж, улсын харцага Э.Оюунболд нар үзүүр түрүү булаалдахаар шалгарч үлдсэнээс Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, улсын заан Д.Баасандорж түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул улсын харцага Э.Оюунболд үзүүрлэлээ.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн улсын заан Д.Рагчаа энэ удаад долоогийн даваанд улсын заан Д.Баасандоржид өвдөг шороодсон. 1992 оноос Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу дөрөв түрүүлсэн бол И.Доржсамбуу гарьд гурван удаа түрүүлж байжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top