|

Ч.Хүрэлбаатар: Гадаад валютын нөөц 3.4 тэрбум долларт хүрсэн

zulaa 2023/04/06 2217 0

 

Ч.Хүрэлбаатар: Гадаад валютын нөөц 3.4 тэрбум долларт хүрсэн

 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Засгийн газар Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаас хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байна. Тухайн үед гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум болж нэмэгдээд байна. Олборлохоос эхлээд хилээр гаргах хүртэлх экспортын бүх процессыг цахимжуулсан. Валютын нөөц хамгийн багадаа гурван сарын импортын хэрэглээг хангах хэмжээний байвал сайн гэж үздэг. 3.4 тэрбум ам.доллар гэдэг бол манай улсын 4-5 сарын импортыг хангах хэмжээний нөөц гэсэн үг. Цаашдаа нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. 

Оны эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 10 сая тонноор нэмэгдсэн. Цар тахлын өмнөх буюу 2019 оны мөн үетэй харьцуулбал, 2.5 сая тонноор нэмэгдлээ. Энэ нь валютын нөөц нэмэгдэхэд чухал нөлөө үзүүсэн. Нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Ингэснээр нэг тонн нь 100 ам.доллароор зарагддаг байсан нүүрс 180 ам.доллар босон.

Инфляц 10.6 хувь болж буурсан. 2022 оны зургаадугаар сард 13.2 хувь байсан инфляц аажимаар ч гэсэн бууж байгаа нь бодлогын арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгаагийн илрэл гэж бодож байна.

2023 онд БНХАУ-ын эдийн засаг хамгийн багадаа таван хувиар өсөхөөр байгаа. Энэ нь Монгол Улсын эдийн засаг долоон хувиар өсөх боломжийг бүрдүүлнэ. Бид энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаж ажиллах шаардлагатай" гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top