Туялзуур
сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын
6-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох юм. Тэмцээний талаар Монголын
туялзуур Сэлэмний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяртай
ярилцлаа.
-Улаанбаатар хотод туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тэмцээний талаар мэдээлэл өгөөч?
-"Ulaanbaatar-2015” туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Ази, Номхон далайн орнуудын 35 улсын 250 гаруй сэлэмчин оролцох тус тэмцээнийг 16 улсын 19 шүүгч, техникийн ажилтнууд удирдан явуулахаар боллоо.Мөн энэ үеэр Улаанбаатар хотноо Азийн Туялзуур сэлэмний холбооны 36 дахь удаагийн Ерөнхий Ассемблей хуралдана. Ассемблейд 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, хүндэт зочид оролцоно.
-Тэмцээнийг улсдаа зохион байгуулах нь ямар давуу талтай вэ?
-Хамгийн гол нь тус тэмцээнийг чанартай зохион байгуулж чадах юм бол Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд өснө. Мөн Азийн Туялзуур сэлэмний холбооны төв ч болох боломжтой.
-Тамирчдын бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Тамирчид бүтэн жилийн бэлтгэл хийж байгаа. Өнгөрсөн хавраас эхлэн Пакистан болон Хятад, БНСАУ гэх зэрэг орнуудад олон улсын хамтарсан бэлтгэл хийсэн. Одоо Улаанбаатар хотод бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Тэмцээнд манай улсаас нэг эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин оролцоно.
-Тамирчид өмнө нь ямар ямар амжилт гаргаж байсан бэ?
-Манай холбоо 2009 онд байгуулагдсан. 2010 оноос эхлэн тамирчдаа тэмцээн уралдаанд явуулж эхэлсэн. Өнгөрсөн жил Инчеонд болсон Азийн наадамд манай нэг эмэгтэй тамирчин шилдэг 16-д үлдэж, эрэгтэй тамирчин шилдэг 32-т үлдсэн. Мөн Гуанжуд болсон олон улсын тэмцээнээс багаараа алтан медаль авч амжилттай оролцсон. Жилээс жилд манай тамирчдын чансаа өссөөр байна. Энэ тэмцээнд медаль авах зорилготой оролцож байгаа. 2020 оны Токиогийн Олимпийн наадамд бэлтгэж буй тамирчдаа энэхүү тэмцээнд оролцуулж байгаа.
-Азийн Туялзуур сэлэмний холбооны 36 дахь удаагийн Ерөнхий Ассемблей хуралдаан манай улсад болох юм байна. Энэ хурлаар хэлэлцэх гол зүйл нь юу вэ?
-Азийн Туялзуур Сэлэмний холбооны удирдах зөвлөл нь есдүгээр сарын 6-нд, Ерөнхий Ассамблей нь есдүгээр сарын 7-нд хуралдана. Энэ хуралдаанаар Азийн Туялзуур сэлэмний холбооны дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулах тухай болон 2017 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотыг шалгаруулах санал хураалт болох юм.
-Монголд туялзуур сэлмээр хичээллэдэг залуусын тоо хэр их байгаа вэ?
-Энэ спортыг сонирхох залуучуудын тоо эрс ихэсч ойролцоогоор 140 болсон. Мөн манай холбоо 10-11 насны хүүхдүүдийг сонгон шалгаруулалттайгаар бүртгэж байгаа.