|

Голомт банк “ТОП 100 ААН”-ийн шилдэг 4-т эрэмбэлэгдлээ

zulaa 2023/05/19 242 0
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөх арга хэмжээг 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулж,  шилдэг ААН-үүдийг тодруулан зарласнаас Голомт банк уг нэр хүндтэй шагналыг 20 дахь жилдээ хүртэж, 4 дүгээрт эрэмбэлэгдэн өмнөх жилийн амжилтаа ахиуллаа.
Голомт банк энэ жилийн шилдэг 100 аж ахуйн нэгжээс борлуулалтын орлогоор 6-рт, татвар төлөлтөөр 7-рт, даатгуулагчийн тоогоор 3-рт, хөрөнгийн хэмжээгээр 5-рт, мөн нийт ашгийн хэмжээгээр 12-р байрт тус тус эрэмбэлэгдээд байна.
Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж, хуулиар хүлээсэн үүргээ чандлан биелүүлсээр ирсэн төдийгүй эдийн засгийн тулгуур багана болсон бизнесийн бүхий л салбар, төсөл хөтөлбөрүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлж, дэмжин ажилласаар ирсэн. Бид 2022 онд 2,300 гаруй хүнийг ажлын байраар хангаж, улсдаа нийт 137.44 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн бөгөөд Голомт банкны нийт актив 12.4 хувиар өсөж 9 их наяд төгрөгт, банкны цэвэр ашиг 116.5 тэрбум төгрөгт хүрлээ.
Өөрсдийн бүтээсэн үнэ цэнээр бусдыгаа манлайлан түүчээлэхэд үргэлж хамт байж, итгэл хүлээлгэдэг нийт харилцагч, хамт олон, түншүүд та бүхэндээ талархал илэрхийлье.
 
Нээлттэй банк - Голомт банк

Санал болгох

Сэтгэгдэл

top