|

Женнифер Энистоны нууц хуримын эргэн тойронд

namuunaa 2015/08/13 780 0

Холливудын од Женнифер Энистон, Жастин Теру нарын хурим маш нууц байдалд болж өнгөрсөн тул одоо хүртэл энэ талаарх мэдээлэл нэн хомс. Тэд 8-р сарын 5-нд Бель-Эйр шилтгээнд хуримласан билээ.

Хуримаас хойш бүтэн долоо хоног өнгөрөөд байхад сүйт бүсгүй ямар даашинзаар гоёсныг ч хүмүүс олж мэдэж чадаагүй. Тэр бүү хэл Женнифер өөрөө ч, хуримын даашинзыг урласан Загварын ордон ч таг дуугүй. Гэхдээ сэтгүүлчид адтай улс хойно зарим нэг нууцыг олж мэдсэн байна.

Хуримын нэрээ нууцалсан нэгэн зочин "Сүйт бүсгүйн даашинз маш гоё, дэгжин хэрнээ дээд зэргийн эгэл. Өнгө нь цагаан биш харин кремэн шаргалдуу. Женниферт их зохисон байсан" гэж ярьжээ.

Хуримын өөр нэг зочин, хөтлөгч Говард Стерн "Хурим үнэхээр нууц болсон ч би Теругийн төрсөн өдөрт биш хуриманд уригдсанаа мэдэж байсан. Яагаад гэвэл намайг үг хэлээч гэсэн юм. Хуримын ламтнаар Жимми Киммел уригдсан байлаа. Заоуу хос анхны бүжгээ "Sia" дууны аянд хийсэн" гэжээ.

Зочдын гар утсыг хурааж авсан тул зөвхөн Терри Ричардсон гэрэл зургийг авчээ. Хуриманд Кортни Кокс, Тоби Магуайр, Челси Хэндлер, Эмили Блант, Эллен Дедженерес, Орландо Блум нар уригдан оролцжээ.

Женнифер Энистон, Жастин Теру нар 2011 онд танилцаж, 2012 онд сүй тавьсан билээ. Тэд хуримынхаа талаар "Холливудын хамгийн хөгжилтэй хурим болно" гэж мэдэгдэж байсан. Одоогийн байдлаар зарим эх сурвалж "Үнэхээр онцгой болсон" хэмээж байна.


www.mnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top