|

УИХ ирэх оны сонгуулийн санал авах өдрийг тогтооно

nomun 2023/12/22 0


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураах өдрийг тогтооно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас 2024 оны зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт сонгуулийн санал авах өдөр байна хэмээн товлосон юм.
Гэвч зарим гишүүн зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт сонгуулийг явуулах санал гаргаад байгаа юм.
Гишүүд өнөөдөр уг асуудлыг дахин хэлэлцэж байна
 
2024 оны УИХ-ын сонгуулийг аймаг, дүүргүүдийг нэгтгэн 13 томсгосон тойргоор явуулахаар шийдвэрлээд байна. Гэхдээ Баян-Өлгий аймгийг дангаар нь тойрог болголоо.
  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог болгож баталсан юм

Санал болгох

Сэтгэгдэл

top