|

Авлигад авсан мөнгийг нь бүтэн хоногийн турш мөнгөний 3 машинаар тоолжээ

namuunaa 2015/08/18 753 0

Энэтхэгийн нэгэн авлигачийн авсан мөнгийг тус улсын цагдаа нар бараг бүтэн хоногийн турш тоолжээ. Тодруулбал, яг 21 цаг. Тэгэхдээ бүр мөнгөний 3 машинаар шүү.

Энэ бол Калькутт хотын нэгэн инженерийн авсан хахууль, яг 3,2 сая доллар гээд төсөөл дөө. Тэрбээр орон нутгийн эрх баригчдын захиалгыг гүйцэтгэдэг нэгэн байж. Түүнийг одоо хүүгийн хамт баривчлаад байна.

Инженер энэ мөнгөө гэрийнхээ буйдан, гудас, дэрэнд нуусан байв. Мөн түүний гэрийн тааз, хананд нууц сейф байсан гэнэ. Мань эр угаалгын өрөөний плитан доор, бүр хөргөгчиндөө ч мөнгөө нуусан байлаа.

Энэтхэгийн цагдаа нар бүтэн хоног нойргүй ажиллаад их ядарсан ч нөгөө инженерийн амьдардаг бусад гэрт ч нэгжлэг хийхээ мэдэгдлээ.

Ингэхэд манайд авлига байдаггүй юм болов уу? Эсвэл төрд хураан авсан авлигын мөнгө, хөрөнгө нууцын зэрэглэлд багтдаг байх л даа, тийм үү?

Санал болгох

Сэтгэгдэл

top