|

Урагшлах бус ухарсаар байх уу...?

zulaa 2024/02/02 1115 0

Суурьшлын бүс дотор аюултай ачаа тээвэрлэх, ашиглах хууль, журмыг өөрчлөх шаардлагатай болсон тухайн нэгэн албан тушаалтан хэлсэн нь олны бухимдлыг төрүүлж байна. Их хотын энэ шавааралдсан, шамбааралдсан байдал дөнгөж өнөөдөр бий болчихсон асуудал биш.  Бараг 20-30 жилийн өмнөөс ийм болж эхэлсэн гэхэд  хилсдэхгүй.
Тэгвэл үе үеийн УИХ өнөөдрийг хүртэл энэ талаар юу хийсэн бэ” гэдэг нь ТОМ АСУУДАЛ  дагуулах нь.
УИХ-ынхны хэрүүлийн алим өнөөдөр Хөрөнгө оруулалтын тухай хууль, Газрын тухай хууль дээр олны анхаарлыг татчихаад байгаа. Тэгвэл хамар доор чинь та бүхний тухалдаг нийслэлд ийм эмгэнэлт явдал болчихлоо. Дахиад гарахгүй гэх баталгаа ч алга.
Дээ дурдсан хуулиудын тухай маргаж буй эрхэм гишүүд өөрсдийгөө том харж8 том сэтгэж байна гэж бодож буй ч биз. Яг үнэндээ бол босгоныхоо цаадхыг ч харахгүй харалган болсны ГОР ЭНЭ гэвэл хатуухан соносгдох ч биз.  
Товчхондоо бол нийслэлийнхэн ГАЛ, ГАЗАН дунд амьдарсаар удаж байхад аюулгүй талаас нь эрхэм түшээд хуруугаа ч хөдөлгөөгүй, хөдөлгөх сонирхолгүй байна гэсэн үг.  
Гадаадын нэг жуулчин “Хүүхэд байхдаа Чингисийн Монголд очиж үзнэ. “Азийн цагаан дагина” гэдэг тэр “Цэнхэр тэнгэрийн орон”-ыг үзэх юм шүү гэж мөрөөдөж, зорилгоо болгосоор ирж. Гэтэл тэрхүү мөрөөдлийн улсынх нь нийслэл “Минажүүлсэн хот” болсон байсан учраас  2 сар болох ёстой ч 2 хоноод буцсан гэдэг.
Энэ түүх мэт яриа гарсаар 20 жил болж.  Тэгэхэд “Суурьшлын бүс дотор аюултай ачаа тээвэрлэх, ашиглах хууль, журмыг өөрчлөх шаардлагатай болсон талаар дөнгөж өнөөдөр мэргэжлийн байгууллагынх нь удирдлага ийнхүү дуугарав...
Тэгвэл өнөөдөр бусад улс оронд дрон ашиглан гал унтрааж, тариан талбайдаа ч дрон ашиглан усалгаа хийдэг болчхоод байна. Гэтэл манайд дэлбэрэлт болохыг нь мэдсэн хэрнээ өөдөөс нь хүнээ тавьж байна. Энэ тэгээд хөгжил үү...?  Хөгжил үү гэж бүр дахин дахин  асуумаар байна.
Ер нь бид урагшлаад байна уу ухраад байна уу...?

https://erennews.mn/article/63336

Санал болгох

Сэтгэгдэл

top