“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриан дор Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассе банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран 3-р сарын 20-ноос 4-р сарын 10-ны өдөр хүртэл орон даяар зохион байгуулахаар өнөөдөр нээлтийн арга хэмжээг Баян-Өлгий аймагт хийлээ.
Хүүхэд залууст санхүүгээ зүй зохистой удирдах, төлөвлөх мэдлэг олгох, санхүүгийн зөв шийдвэр зөв гаргахад туслах зорилготой тус аяныг Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (OECD) 2012 оноос жил бүр дэлхий даяар уламжлал болгон тэмдэглэж ирсэн билээ. Өдгөө дэлхийн 176 орны 40,416 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн нь аяны цар хүрээг улам бүр өргөжүүлсээр байгаа бөгөөд манай улс 2013 оноос “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг тэмдэглэх болсон юм.
Хурметханы нэрэмжит Өлгий хотын Хөгжимт драмын театрт болсон аяны нээлтийн арга хэмжээнд дээр дурдсан, хамтрагч байгууллагын төлөөллүүд болон арилжааны банкуудын төлөөллөөс гадна аймгийн иргэд хүүхэд залуус оролцлоо.
ХААН Банкны хувьд “Дэлхийн мөнгөний долоо хоног” аянд ихээхэн ач холбогдол өгч, хамтран ажилладаг бөгөөд энэ үеэр тэнд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд, залууст санхүүгийн боловсрол, хуримлал үүсгэх дадалд уриалах, үүсэж болох аливаа санхүүгийн эрсдэлээс өөрийгөө сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох сургалт зохион байгууллаа. Бага наснаас нь эхлэн санхүүгийн сахилга баттай, мэдлэгтэй иргэдийг бэлдэх нь ирээдүйн эрсдэлгүй хүчирхэг нийгмийн бат бөх суурь юм.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк