Та сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? Аливаа шашны номлолоор сүнс байдаг, байдаггүй маргаан байдаг ч шинжлэх ухаанаар нотолсон байдаг. Энэ удаа дэлхийд цуутай сүнстэй газруудыг танилцуулж байна.
1. Австралийн Бичворт дахь сэтгэцийн эмнэлэг .
Жинхэнэ нэр нь " Мэйдэй Хиллз”. Австралид байдаг энэ эмнэлэгь 1867-1995 онуудад ажиллаж байжээ. 1200 өвчтөн хүлээж авахуйц энэ эмнэлэгт 130 жилийн хугацаанд 9000 гаруй хүн нас баржээ. Энэ газар сүнстэй гэдгийг маш олон баримтаар нотолсон ба жуулчдыг сэтгэлзүйч эсвэл хөтөчтэйгээр л нэвтрэхийг зөвшөөрдөг аж.
2. Авсралийн Гүнжийн театр.
Фредрихийн сүнс хорогдсон гэх энэ театрт ганцаараа явсан хүн галзуурч, ухаан алдаж, хий юмтай ярьж, самуурсан байдалтайгаар олддог байна. Гүнжийн театрт ажилладаг байсан Итали гаралтай баритон дуучин Фредириз Бэкер 1888 онд тайзан дээр амьсгал хураажээ. Тэрээр сүүлчийн өдрөө "Фауст--ын Мефистофелийн дүрийг амилуулж байсан бөгөөд гэнэт зүрх нь зогссон гэдэг.
3. Энэтхэгийн Бангхар бэхлэлт.
Ражастаны Алвар дүүрэг дэх Бангхар бэхлэлтийг энэтхэгчүүд хараал шингэсэн гэдэг. 1573 онд баригдсан энэ бэхлэлтээс өдгөө хэдэн жижиг цамхаг, сүм, харшийн балгас л үлдсэн 16-р зууны төгсгөлд Бангхарыг эзлэхэд иргэд нь бат бөх хаалганыхаа цаана нуугдаж чадсан ч тэндээсээ хэзээ ч гарч ирээгүй аж. Өлсөж, ундаасаж үхсэн хүмүүсийн сүнс жинхэнэ ороолонгууд болсон гэдэг бөгөөд энд жуулчид, нутгийн иргэд байсхийгээд л алга болдог.
4. Японы Аокигахара.
Энэ ойд амий хорлогчид үхэхээр ирдэг. Хараал шингэсэн Аокигахара ой руу боож үхэхийг хүссэн хүмүүс олс барин ирэхэд чөтгөрүүд ухааныг нь авдаг аж. Орон нутгийн цагдаа, иргэд энэ ойг хамгаалж, хүмүүсийг нэвтрүүлэхгүйг хичээдэг ч жил бүр хэдэн зуун хүн яаж ийгээд ийшээ орж, амиа хорлодог. Үхэгсдийн зовлонт сүнснүүд төрлөө олж чадалгүй энэ ойд гацсан гэж ярьдаг.
5. Румыны Юлия Хашдэу харш.
Энэ харшийг Богпан Петричейку Хашдэу 19 настай охин Юлиягаа нас барсны дараа бариулжээ. Тэрээр үлдсэн амьдралаа харшаас гаралгүй өнгөрөөсөн ба охиныхоо сүнсийг диваажин руу явуулалгүй, дэргэдээ үлдээж чадсан гэлцдэг. Хашдэу өөрийн сэтгэл, бодлыг сүнслэг болгохын төлөө бясалгаж, гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан ба зарц эмэгтэй нь л түүнд амь зогоох хүнс, ус дөхүүлж өгдөг байжээ. Охиноо санаж бэтгэрсэн түүний сүнс харшид үүрд үлджээ.
6. Ирландын Монпелье толгод дээрх тамын оромж.
Дублины элит гаралтай гэр бүлийнхэн энэ барилгыг 1725 рнд босгосон ба энд цуглаж сүнс дууддаг байжээ. Хамгийн аймшигтай нь тэдний энэ этгээд жаягт залуу охид, хүүхдүүд, өсвөр насны хөвгүүд өртдөг байжээ. Тэд эдгээр хөөрхий хүмүүсийг тамлаж, тахил болгон алж, цусыг нь ууцгаан солиордог байсан бөгөөд золиос болсон хүмүүсийн сүнс энд үлдсэн байна. Нэг хэсэг энэ газарт жуулчлахыг хориглосон нь тэнд очсон хүмүүс учир битүүлгээр үхдэгтэй холбоотой байв
7. Филиппиний Манила дахь кино театр.
Дүнсгэр ойгоор хүрээлэгдсэн энэ үзэмж муу хуучин барилгын түүх дэндүү гуниг, харуусалтай. Барилгыг анх барих үед томоохон осол гарч маш олон ажилчин, барилгачин амиа алджээ. 1981 оны 12 дугаар сарын 17-нд дээвэр цутгаж байхад шал цөмөрч, 169 хүн цементэнд даруулж, тэндээ булагдаж хоцорчээ. Тэр цагаас хойш энд амиа алдсан үзэгч, театрын ажилтан тоогоо алджээ. Бүгд л аймшигт үхлээр хорвоог оддог бөгөөд үүнийг сүнснүүдийн гомдолтой холбон тайлбарладаг.
8. Данийн Драгшолм.
1215 онд баригдсан энэ шоронд 16-17-р зуудн шашин, улс төрийн нэр хүндтэй хоригдлуудыг хорьж байжээ. Энд түүхэнд үлдэхүйц эмгэнэлт явдал гарч байгаагүй ч саарал даашинзтай хатагтайн сүнс үлдсэн байна. Түүнийг гүнгийн ахайтан Жеймс Хьюлбёрний сүнс гэдэг.
9. Их Британийн Райнхэм холл.
Норфолк дахь энэ харшид гунигт саарал хатагтайг сүнс үлджээ. Энэ нь 1686-1726 онд амьдарч байсан Дороти Уолполийн сүнс бөгөөд Их Британийн анхны Ерөнхий сайд Роберт Уолполийн дүү юм байна. Тэрээр нөхөр Чарльзын гарт амиа алдсан байна. Нөхөр нь түүнийг харшийн нууц өрөөнд түгжиж, хөөрхий бүсгүй ус, хоолгүйгээс болж харангадаж үхжээ. Одоо түүний сүнс харшид зочилсон эрчүүдийг хорлосоор байгаа гэнэ.
10. Францын Шато де Шатобриан.
Мөн л цайзад түгжигдсэн өрөвдөлтэй бүсгүйн сүнс шингэсэн газар. Цайзыг есдүгээр зуунд барьжээ. Энэ нь Жан де Лаваль болон түүний эхнэр Франсуа де Фау нарын тухай түүх. Нэгэнтээ Францис хааны хатан болохоор хүлээж байсан энэ бүсгүйд тийм аз тохиосонгүй. Гэхдээ тэр хааны нууц амраг болжээ. Дараа нь тэр Лавальтай гэрлэсэн ч удалгүй, 1537 оны 10 дугаар сарын 16-нд амиа алдсан талаар анх дуулдсан байна. Түүнийг нөхөр нь хаантай хардаж, цайзад түгжин, бага багаар хордуулсаар алжээ.
Эх сурвалж: Nuudel.mn