|

"Намрын Хит - 2024" шилдгийн шилдэг тоглолт тун удахгүй

otgoo 2024/10/15 0

Нэрийг нь сонсох төдийд л өөрийн эрхгүй танил дотно мэдрэмж төрүүлдэг зүйлс гэж бий. 
"Намрын Хит", "Хаврын Хит" тоглолтууд яг л энэ тодорхойлтод яв цав нийцэх, үзэгч түмнээс өндөр үнэлгээ авч чадсан тоглолт хэдийнэ болжээ. Мөн найман жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж, зэрэглэл өндөр дуучдыг нэгэн дор цуглуулж чаддаг нь энэ тоглолтын чансааг илтгэнэ.
            Үзэгч та тоглолтынхоо тасалбарыг авчихаад, UB паласын концертын танхимд орж ирээд суучихсан байхад л болно, бусдыг тоглолтыг зохион байгуулж буй хамт олны гарт даатга.  Тэр үдэш та энэ цагийг эзэлсэн агуу гайхамшигтай дуучдаас авахуулаад шинэ цагийн залуу дуучид, хөгжимчид, бүжигчид, авьяаслаг хөтлөгчид, гэрэл техник гээд урлагаас авч болох бүхий л таашаалыг хүртэж болох аж.      
Намар өөрөө утга уянгыг илтгэдэг дуу хууртай улирал. Намар ажил хөдөлмөр жигдэрсэн, завгүй шижигнэсэн улирал. Энэ л шахуу өдрүүдийн ачааллыг түр мартаж, дуртай дуучнаа алга ташин дахиулж, дуртай дуугаа даган дуулах боломжийг "Намрын хит 2024" нийтийн дуучдын нэгдсэн тоглолт танд олгож байна.
"Намрын Хит - 2024" тоглолтод Төрийн соёрхолт Д.Сосорбарам, МУАЖ дуучин А.Долгор, МУАЖ дуучин С.Ганзориг, МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ дуучин Ж.Уранчимэг,   МУГЖ дуучин Б.Батболд,  МУГЖ дуучин У.Далантай, , МУГЖ ДуучинС.Эрдэнэцэцэг, МУГЖ дуучин Ч.Амаржаргал, СТА дуучин Н.Мөнгөншагай, СТА дуучин Л.Нарантуяа,  хос дуучид А.Анхбаяр Б.Чанцалдулам, дуучин Д.Эрдэнэсувд, Бор Мэндээ, дуучин Б.Бат-Энэрэл,  нар оролцох юм.
"Намрын хит-2024" нийтийн дуучдын нэгдсэнтоглолт 2024 оны10 дугаар сарын 20-ны өдөр 19:00 цагаас UB паласын концертын их танхимд болно. 
Тасалбарыг UB паласын билетийн кассаар худалдаалахаас гадна Ticket.mn, 94941909, 80591979 үнэгүй хүргэнэ.  Дэлгэрэнгүй мэдээллийг 9494-1909,80591979 дугаараас лавлах боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

top