Нүүр
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Урлаг
Спорт
Хүмүүс
Ярилцлага
Фото
Видео
Боловсрол
Сонин хачин
Эрүүл мэнд
Зөвлөгөө
Menu
|
Философич Ц.Нарангэрэл: Тогтолцоог өөрчлөх ёстой
tonshuul
2015/09/04
665
8
Tweet
Монголын Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэлтэй ярилцлаа.
-
Эдийн
засгийн
өршөөлийн
хуульд
хориг
тавих
ёстой
гэж
та
бүхэн
үзэж
байгаа
юм
байна.
Ямар
үндэслэлээр
тэр
вэ?
-Татварын өршөөлийн хууль гарна гэж жил гаруйн өмнөөс ярьж эхэлсэн. Гэтэл Эдийн засгийн өршөөлийн хууль болоод гараад ирлээ. Татварын өршөөлийн хууль гаргана гэж дуншсанаар Монголын эдийн засагт маш том хохирол учруулж байгаа юм. Татварын өршөөлийн хууль гарна гэж хүлээсэн хувь хүн, компаниуд татвараа төлөхгүй байсаар бүтэн жилийн нүүр үзлээ. Үүнээс болж хагас жилийн байдлаар 300-400 тэрбум төгрөгийн татвар төлөлт дутуу байгаа гэсэн тоо байна лээ.
Ер нь улстөрчид бизнесмэнүүдтэй хуйвалдсан өөрсдийнхөө эрх ашиг, арьсыг хамгаалсан хуулиуд баталж байна. Зөвхөн Эдийн засгийн өршөөлийн хууль ч гэлтгүй Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг энэ маягаар хүчиндэж зүтгүүлж байна.
-
Энэ
удаагийн
Эдийн
засгийн
ил
тод
байдлын
тухай
хуулиар
маш
олон
компанид
эдийн
засаг
хүнд
байгаа
үед
үйл
ажиллагаагаа
жигдлээд
цаашаа
хөгжөөд
явах
боломжтой
гэсэн
эерэг
хүлээлт
байсан.
Гэтэл
яг
одоогийн
байдлаар
жижиг
аж
ахуйн
нэгжид
төдийлөн
хамаарахгүй
гэж
эдийн
засагчид
хэлээд
байна?
-Нэг хуулийг баталснаар, өөрчилснөөр, нэг хэсэг хүмүүсийг өөрчилснөөр асуудал шийдэгдэхгүй. Тогтолцоог бүхэлд нь өөрчлөх ёстой.
Хууль хяналтын байгууллагынхан эрх баригчдын гарын дор ажиллаж байна. Тэд зөвхөн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байна. Үндсэн хуульд хүн бүр эрх тэгш байна гэж заасан. Тэгвэл яагаад том албан тушаалтнуудад өршөөл үзүүлээд шударгаар татвар төлж байгаа жижиг дунд бизнесийнхэнд үзүүлэхгүй байна вэ. Энэ бол эрх тэгш байдал алдагдсаны шинж. Энэ хямрал яагаад бий болов гэхээр Монголын эдийн засагт баялаг бүтээх бодлого байхгүй байгаагаас эдийн засаг дампуурч, хямарч, мухардалд орж байна.
Эцсийн бүтээгдэхүүн үйлдварлэх том үйлдвэрүүд барих хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэрт бодитой орсон хөрөнгө байхгүй шүү дээ. Гэтэл заавал яагаад жижиг дунд үйлдвэр гэж нэрлээд томчуудын ах дүү хамаатан садан төсөв хөрөнгийг нь авч байдаг юм бэ.
Монголд өмч хувьчлал явагдаж дууссан бол одоо төрийн хувьчлал явагдаж байна. Монголын төр 20-30 хүн цаад тал нь 200 хүний эрх мэдэлд бүрэн орж байна шүү дээ.
Бусад иргэд нь үг хэлэх эрхгүй, боловсронгуй боолын нийгэм байгуулж байна. Хэрэв би үгээ хэлээд тэмцлээ гэхэд хууль дээрээ туйлшрах гэсэн заалттай учраас хуулийн дагуу намайг шүүхэд дуудаж, прокурор нь хянаад шүүгч нь ял өгөөд шоронд явуулна гэсэн үг.
-
Татвар
бол
ард
түмний
мөнгө
гэдэг.
Ил
тодын
тухай
хуулиас
болоод
татварын
орлого
буурна
гэж
ярьж
байсан.
Улсын
төсөвт
сөргөөр
нөлөөлөхгүйгээр
зохицуулах
ямар
арга
зам
байж
болох
вэ?
-Татварын өршөөлийн хууль гарна гэж дуншсан сүүлийн нэгж жилд маш олон татвөр төлөгч татвараа төлөөгүй. Цаашид ч төлөхгүй. Яагаад гэвэл амташсан хэрээ 13 дахина гэдэг шиг луйварчин улстөрчдөө хахуульдаад, тэд нар нь бизнесийн бүлэглэлээ хамгаалаад хууль гаргаад байна. Нэг улстөрч бүлэглэл аль нэг компанийг хамгаалсан хууль гаргаж өгөөд ашиг авч ажилладаг болсон нь бодит байдал. Та нар татвараа төлөхгүй байж бай. Удахгүй өршөөлийн хууль гаргана гэсэн маягаар хамтран ажиллаж байна. Энэ хууль ч тийм зорилготой.
Одоо Монголд луйврын тогтолцоог өөрчилсөн хувьсгал хийхгүй бол жижиг сажиг өөрчлөлтийн хууль хэрэггүй.
Бидэнд жишээ авах жишээ олон бий. Тухайлбал, Норвеги улсад газрын баялаг нь 100 хувь төрийн мэдэлд байдаг. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн хүний хөрөнгийн 50 хувийг улс нь гаргаж хөл дээрээ тогттол нь дэмжиж ажилладаг. Яагаад гэвэл нийгмийн нэгж нь хүн гэдгийг маш сайн мэддэг. Тиймээс суурь зарчим нь сайн учраас тэнд хөгжил явагдаж байна. Харин манайд эсрэгээрээ. Ямар ч дэмжлэг зөв бодлого байхгүй мөртлөө хүмүүсээ гаргуунд хаядаг. Өнөөдөр шоронд байгаа хүмүүсийн ихэнх нь танил талгүй, мөнгөгүй ядуу эмзэг бүлгийнхэн байна. Ийм л шударга бус нийгэмд бид амьдарч байна.
-
Тэгэхээр
тогтолцооны
өөрчлөлт
хэрэгтэй
гэж
үү.
Түүнийг
яаж
хийнэ
гэж?
-Ингэхийн тулд хүн бүрийн оролцоо чухал. Хүмүүст соён гэгээрүүлэх ажил явагдахгүй байна.
Боловсролын тухай хуулиас хүмүүжил гэдэг үгийг авч хаяснаар багш нарт хүүхдийн хүмүүжил хамаагүй боллоо. Энэ хүүхэд сайн, муу хүн болох нь Монголын төрд ч хамаагүй гэсэн үг.
Энэ утгаар нь нарийн сайн харах юм бол гадны гар хөл болсон улстөрчдийн бодлого л манайд явагдаж байна. Түүнээс монголчуудын төрийн бодлого алга. Монголын төр эзгүйдэж байна даа.
Үүнийг залруулахын тулд тогтолцооны өөрчлөлт буюу хувьсгал хийх цаг болсон. Хувьсгалыг ямар ч хүчирхийлэлгүй хийх ёстой. 1990 онд оготнын хамраас цус гаргалгүй хийсэн түүхтэй. Тэгвэл хоёр дахь удаагаа ийм хувьсгал хийх цаг болжээ.
Бүх зүйлийг мөнгөөр хэмжиж, эдийн засгийн үр ашгаар хэмжиж болохгүй. Баялаг бүтээж байж эдийн засаг хөгжинө үү гэхээс зээл тусламж аваад Монгол Улс хөгжихгүй.
Хүн бүр улстөржиж, хий хашгирч давхихаас илүүтэй бодит нөхцөл байдлыг сонирхож, зөв талаас нь харж, зөв өнцгөөс нь оролцох хэрэгтэй. Бид мөнгөн дээр тогтсон нийгэм байгуулчихаад, түүнийгээ ирээдүй хойчдоо үлдээвэл өөрийнхөө сууж буй мөчрийг хөрөөдөж буйн шинж шүү дээ.
Х.МОНГОЛХАТАН
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин. №171
Tweet
Санал болгох
2015/08/24 09:02
З.Батбаяр: Ерөнхийлөгч эдийн засгийн өршөөлд л хориг тавих байсан
2015/08/19 11:54
“Ил тод”-ын хуулийн давуу болон сул тал
2015/08/06 10:13
Авлига авсныг өршөөж болохгүй гэв
2015/02/10 09:10
Өнгө, зүсээ хувиргасан өршөөлийн хуулийн цаана юу нуугдаж байна вэ?
2015/01/16 10:15
Өршөөлийн хууль эдийн засгийн хямралаас гарахад ихээхэн тус хүргэсэн
Сэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан
АНУ: Газпромбанкны хориг Монголд нөлөөлөхгүй
2024/11/25
ОБЕГ: Говь-Алтай аймагт 100 тооны бог мал тууж яваад сураггүй болсон малчныг эсэн мэнд оллоо
2024/11/25
Судалгаа: Өдөрт дөрвөөс дээш цагийг дэлгэцэнд зарцуулдаг өсвөр насныхан сэтгэлийн хямралд өртөх магадлал өндөр
2024/11/25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно
2024/11/21
ХААН Банк 2025 оны эдийн засгийн төлөв байдлын тайланг харилцагчдадаа танилцууллаа
2024/11/21
Урамшуулалт аяны тохирлын эзэд тодорлоо
2024/11/19
Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ
2024/11/19
ХААН Банк “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн гуравдугаарт эрэмбэлэгдлээ
2024/11/19
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв
2024/11/18
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
2024/11/15
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?
2024/11/13
Төрийн ордныхон ажилчдын автобусаар зорчих шийдвэрийг цуцаллаа
2024/11/12
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав
2024/11/12
ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа
2024/11/12
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг энэ жил Баян-Өлгий, Баянхонгор аймагт хэрэгжүүлжээ
2024/11/12
Пакистанчууд утааны бохирдлоос үүдэн дунд сургуулиудын үйл ажиллагаагаа түр зогсоожээ
2024/11/08
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт зохион байгуулжээ
2024/11/07
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг тасалдуулав
2024/11/07
Засгийн Газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ
2024/11/06
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов
2024/11/06
Asia's got talent Mongolia vs Japan vs China vs Philippines
550988
Хүмүүст сөрөг мэдээлэл, мэдрэмжийг төрүүлдэг 23 биеийн хөдөлгөөн
211857
Уушгины хатгаа гэж юу вэ?
208703
Махлаг бүсгүйчүүд эргээд моодонд орж байна
208162
Шинжлэх ухаанд тайлбарлаж чадаагүй байгалийн сонин үзэгдлүүд
206243
Эмээ өвөө, эцэг эхтэйгээ ихэр мэт адилхан хүүхдүүд
205717
Үндэснийхээ хэв шинжийг агуулсан ЖИНХЭНЭ МОНГОЛ БРЭНД “MONPOWER”
205246
Витаминлаг өндөгний ороомог
205183
Miss World Mongolia 2015 тун удахгүй үндэсний ялагчаа тодруулах гэж байна
204908
Модон хонь жилийн засал
204639
50 сая төгрөгөөр өвс худалдаж авна
204390
Амар мэндийн чулуун жуух
204310
11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа
204270
Идлэг шонхрыг хууль бусаар хил давуулахыг завджээ
204176
Пакистан улс Save the Children байгууллагыг хаажээ
203897
ҮҮЛС БҮЖИГЛЭХ ЦАГААР...
203880
Хятад дэлхийн эдийн засагт аюул учруулж байна
203815
Дэлхийн бусад орнууд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ
202522
ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ
118535
Нүцгэн хүүхэн /Эротик өгүүллэг/
55566
top
Default
chuhammn
css
gsnews