ОХУ-тай хиллэдэг Цагааннуурын боомтоор их хэмжээний сум хоёрдахь удаагаа
амжилттай хил нэвтэрчээ. Өмнө нь мөн л сум оруулаад эцэстээ гаалийнхан
металл илрүүлэгчдээ буруу өгөөд дууссан. Энэ удаад бас л алдаж. Оросын
иргэн Махметов Ерболат Бакытович, Аменов Ерболат Муратович нар нь бидний
нэрлэж заншсанаар калибрийн сумыг Монголын хилээр ядах юмгүй аваад
орчихжээ. Тэд Горно-Алтайн наад цалын Барангол сууринд нэгэн орос
залуутай танилцаж мөнгөө нийлүүлэн 240 хайрцаг сумыг 120 рублиэр
худалдан авчээ. Баян-Өлгийд нэг хайрцаг сум 50 мянган төгрөг хүрдэг тул
Монгол оруулж зарахаар шийдэж. Сумаа ердөө машиныхаа арын суудал дор
хийсэн агаад манай гаальчид машиныг нь шалгасан ч суудлыг нь сөхөж
үзсэнгүй. Ингээд бүх сумаа амжилттай хил нэвтрүүлжээ. Харин Баян-Өлгийд
ирсэн хойноо зарах гэж бантагнуулж байгаад баригдсан гэнэ.