Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 18. Баасан гараг. Билгийн
тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын
дунд хөхөгчин тахиа сарын шинийн 5. Сугар гараг. Хонгорцог одтой,
дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Түлэх.
Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 19 цаг
06 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг
хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв
үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх,
лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн
зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь
хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод
баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эд, мал арвидна хэмээжээ.