|

1-25-р байр зэргэлдээх байруудын дулаанд нөлөөлөхгүй

namuunaa 2015/09/21 812 0
1-12 байрны халаалт өвлийн улиралд маш муу ирж байгаа талаарх гомдол АЗДТГ-ын Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511 төвд иржээ. Гомдол гаргасан иргэн халаалт муу ирж байгаа нь шинээр баригдсан 1-25-р байр буюу Үйлдвэрчний эвлэлийн 63 айлын орон сууцтай холбоотой гэж үзсэн байна.


Бид энэ талаар 1-12-р байрыг хариуцдаг байрны "Болор-17” сууц өмчлөгчдийн холбооноос тодруулсан. СӨХ-ноос "Өнгөрсөн өвөл нэг дүгээр микрийн 12, 13-р байрны халаалт муу ирж байсан” гэсэн мэдээллийг өгсөн юм. Уг асуудлыг хариуцдаг мэргэжлийн байгууллага нь "Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК юм. Тус компанийн Ерөнхий инженерийн өгч буй мэдээллээр бол энэ онд тийм асуудал дахин гарахгүй гэнэ.

1-25-р байрны барилгын ажлыг гүйцэтгэгч "M&B” Констракшн компани дулаан хувиарлах шугамаа буруу хийсэн байна. Үүнээс нь үүдэж дулаан авах "шайб”-аа зориулалтын бус буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс томыг суурилуулжээ. Ингэснээр нэгийн тав дугаар "ЦТП”-ээс дулааны эрчим хүч авдаг нэг дүгээр микрийн 12,13,14, 15-р байр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дулаанд нөлөөлж эхэлсэн байна.

Үүний дагуу "Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-иас дээрх орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн "M&B” Констракшн компанид шаардлага хүргүүлж шугам сүлжээг зориулалтын дагуу хийлгэснээр улсын комисс хүлээн авчээ. Тиймээс энэ өвөл тухайн байр бусад орон сууц, ААН-ийн дулаанд нөлөөлөхгүй гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top