Хүний элэг ямар хоолонд дургүй, бас дуртай вэ
Элэг
нь хоол боловсруулах эрхтэний нэг учраас өөрт нь зохисгvй хvнс
хэрэглэхийг анддаггvй байна. Элэгний vйл ажиллагаа ямар хэмжээнд байгааг
илэрхийлдэг дам эрхтэн бол нvд аж. Элэгний vйл ажиллагаа хэвийн бус
хvний нvдэнд олон янзын зовиур илэрдэг байна.
Тухайлбал, нvд бvрхэж, хараа муудах, нvд загатнах, шарлах, мах ургах
зэргээр мөн толгойн баруун тал өвдөх, баруун ар далаар өвдөх, баруун
хавирга дор хvндрэх, шилэн хvзvv хөших, даралт ихдэх, ууртай болох зэрэг
шинжvvд илэрдэг байна. Гурван сар vргэлжлэх хаврын улиралын эхний хоёр
сар гаруй хугацаанд хvний элэг, vлдсэн сар хvрэхгvй хугацаанд дэлvv,
нойр булчирхай дэлгэрдэг байна. Энэ vед хvний
биеийн хий цусны
гvйдэл бадарч шар ус ба хөлсний сvв нээгдэж биеийн илч гадагшилдаг
байна.Элэг дэлгэрэх энэ цагаар хоол хvнсэндээ хайхрамжгvй хандсанаар
дээрх зовиур илэрч элэг өвчлөхөд нөлөөлдөг гэнэ.
ЭЛЭГ ЮУНД ДУРГVЙ ВЭ?
өтгөн хийцтэй цай, буцалгасан өтгөн аарц,
халуун ногоо, кофе, шоколад, утсан хиам, утсан гахайн мах, утсан загас,
хоносон хоол, цуу, кетчуп бусад амтлагч, шарсан төмс, тарган хонины
мах.Мөн гурилаар зуурч хийсэн аарц элгэнд маш муу ажээ.
ЭЛГЭНД ЮУ САЙН БЭ?
Харин Алим, алимны компот, лийр, усан vзэм,
загас, тахиа, vхрийн мах, хярам, төрөл бvрийн байцаанууд, тvvхий лууван,
цагаан будаатай хоол нэн сайн аж.