|

“Эрдэнэт” үйлдвэр хямралын эсрэг нэмэлт төлөвлөгөө хэрэгжүүлнэ

enkhbaatar 2015/09/21 1170 0

“Эрдэнэт” үйлдвэр хямралын эсрэг нэмэлт төлөвлөгөө хэрэгжүүлнэ

 

"Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилтнууд эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлоо солилцсон. Энэхүү хэлэлцүүлгийн дагуу нэмэлт төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх тухай Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаал 2015 оны 9-р сарын 15-ны өдөр гарлаа. Үйлдвэрлэлийн цех, нэгжүүдийн хэмжээнд төв болон цехийн агуулахуудад байгаа бараа материалын үлдэгдэл болон хөдөлгөөнд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэглэгдэхгүй бараа материалыг худалдан борлуулах, агуулахын үлдэгдэл урвалжуудыг ашиглан ВК-901В-г орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг зохион байгуулах, Монфлот урвалжийг үйлдвэрлэлд нэвтрүүлж зардал бууруулахаар болжээ. Мөн зэсийн үнэ 4500 ам.доллароос доош болсон үед цахилгаан эрчим хүчний өндөр зарцуулалттай тоног төхөөрөмжийг түр зогсоох хуваарь боловсруулах аж. Цахилгаан эрчим хүчний үнэ тариф, ажлын горимтой уялдуулж эрчим хүчний хэмнэлтийн ажлыг зохион байгуулахаар болжээ. Хүдрийн ил уурхайн зардлын хэмнэлт гаргах боломжийг бүрдүүлэх зорилгоор тэсэлгээний дэвшилтэт технологийг ашиглахыг ажлын хэсэгт даалгажээ. Хямралын энэ үед үндсэн үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай материал сэлбэгийн захиалгыг шинэчлэн боловсруулах аж. Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top