|

МАХНЫ ЭКСПОРТ БА АН-ЫН ХООСОН АМЛАЛТ

magnai 2015/09/28 681 0

МАХНЫ ЭКСПОРТ БА АН-ЫН ХООСОН АМЛАЛТ

Манай улс өнгөрсөн жил буюу 2014 онд 1.8 мянган тонн махны экспорт хийсэн. Энэ нь МАН засаг барьж байсан 2011 онтой 

харьцуулахад 13.2 дахин буурсан үзүүлэлт юм. 2012 онд хонины нэхий 13000 төгрөг байсан бол өнөөдөр 1000 төгрөг болж уналаа. АН эрх барьж байгаа сүүлийн гурван жилд эдийн засгийн бүх салбарт хямрал нүүрлэв. Хамгийн тогтвортой байсан хөдөө аж ахуйн салбар хүндрэлээ барьж чадахаа байлаа. Өмнөх Засгийн газрын үед "Атрын III’ аянг зхлүүлж газар тариалангийн салбар эрс сэргэж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болсон. Гэтэл өнгөрсөн жилээс гаднаас улаан буудай авч эхлэв. Энэ жил газар тариалангийнхаа ургацын 50-70 хувийг алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Үүнтэй зэрэгцээд малчид мал махаа борлуулах гэж үйлээ үзэж байна. С.Баярын Засгийн газрын үед "Монгол мал”, С.Батболдын Засгийн газрын үед мал сүргийг эрүүлжүүлэх "Таван-Эрдэнэ” хөтөлбөр хэрэгжиж төрөөс тарилга, туулгыг үнэгүй хийж эхэлсэн. Эдгээрийн аль нь ч сураг алдраад гурван жилийн нүүр үзжээ.

МАН-ЫНХАН 4 ДЭХ УДААГАА САНАЛ ГАРГАЖ, ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ
ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар Монголд айлчлахдаа мал, махны зах зээл байгаа, авна аа гээд амалчихсан. Үндсэндээ улс төрийн хүрээнд шийдвэрлэчихсэн асуудал. ОХУ, БНХАУ-ын удирдлагуудын амлалт дээр тулгуурлан МАН-ынхан өнгөрсөн зунаас махны асуудлаар санаачилга гаргаж, шаардлага тавьж эцэстээ шахалт үзүүлэх болоод удлаа.

Анх МАН-ынхан наадмын өмнө л мал, махны асуудалд Засгийн газар онцгой анхаарах ёстой. Монголын мал сүрэг өслөө. Мичин жил ирлээ. Малчдын амьжиргаа их дордлоо. Бэлчээрийн даац доройтлоо гээд ярьж байсан. Үүнийхээ дараа буюу наймдугаар сард УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн Ё.Оттонбаяр, Я.Содбаатар, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагынхаа араас буюу есдүгээр сарын эхээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, А.Тлейхан нар хэвлэлийн бага хурал хийж дахин Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ гурав Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад хандан махны асуудлаар асуулга тавьсан. Уг асуулгад "мал болон махны үйлдвэрүүд хувийн өмч байхад БНХАУ-д мах гаргах давуу эрхтэй төрийн өмчиг "Монгол мах” юорпорац байгуулах болсон шалтгаан, шаардлага, тооцоо судалгаа, махыг гадаад зах зээлд гаргах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, малчдын амьжиргааг дээшлүүлзх чиглэлээр явуулсан бодлого, малын гаралтай түүхий эд бэлтгэх, ноос ноолуурын хүчин чадлыг дэмжиж "Үнэ тоггворжуупах хөтөлбөр” болон Хөгжлийн банкны зэалээс олгосон мөнгөний зарцуулалт, хил дээр хяналтын нэгж юмж шинээр байгуулах болсон нь хувийн хэвшлийг дэмжихгүй, хүнд суртал, чирэгдлийг бий болгох таны боддого гэж ойлгогдож байгаад тайлбар өгнө үү” хэмээн шаардсан. Ингэж сөрөг хүчин МАН-ынхан наадмаас эхлээд өнөөг хүргэл мал, махны асуудалд ихээхэн санаа зовж янз бүрийн арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардсаар байна.

Р.БУРМАА: 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН МАХ ГАРГАНА. ЮУН УУЛ УУРХАЙ
Саяхан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа "Ерөнхий сайд болон Хятадын Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр манай улсаас 1 тэрбум амдолларын мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой талаар ярилцсан. Эрдэнэт үйлдвэр жилдээ 800 сая ам.долларын ашиг олдог. 400 орчим сая ам.долларыг ОХУ авдаг. 

Үлдсэн 400 сая ам.доллараар нь Монголын олон хүн цалинжиж амьдардаг. Монголын том үйлдвэрийн орлого ийм хэмжээтэй байхад махны экспортоос 1 тэрбум ам.долларын орлого олно гэдэг юун уул уурхай. Дан хоёр хөрш улсдаа мах экспортолно гэлттүй Араб руу гэхэд таван сая хүртэл малын мах экспортлохоор боллоо. Вьетнам ямааны мах их хэмжээгээр авья гэсэн” хэмээн ярилцлага өгсөн. Р.Бурмаа сайдын яриагаар бол Монголын махыг гадныхан булаацалдаад, уул уурхайгаас илүү их мөнгийг махнаас олно гэж засаг тооцоод байгаа бололтой. Тэгсэн мөртлөө өвөл хаяанд ирчихээд байхад махаа гаргаж эхлээгүй байгаа нь сэжиг төрүүлнэ. Эдийн засагчдын тайлбарлаж байгаагаар Монголын бүх малын зах зээд 1.8 тэрбум ам.доллар аж. Гэтэл Засгийн газар 1 тэрбум ам.долларын мах гаргана гэж зарлаад байдаг. Өөрөөр хэдбэд 1 тэрбум ам.доллар гэдэг бол Монголын нийт малын 60 орчим хувь аж. Энэ ямар ч боломжгүй малчдыг, ард түмнийг хуурах гэсэн тооцоололгүй хоосон сурталчилгаа гэж эдийн засагчид анхааруулж байна.

Ийнхүү сөрөг хүчин махны асуудалд санаа зовж, шаардлага хүргүүлж, малчдын амьдрал хөдөө аж ахуйдаа санаа зовж байгаа бол эрх баригч Засгийн газрын тэргүүн 1 тэрбум амдолларын мах гаргана, санаа зоволтгүй гэж тайвшруулж байна. Нэг тэрбум ам.доллараа байг гэхэд малчдын хүсээд байгаа хэмжээнд нь махыг гаргаж чадахгүй мичин жилийн зуданд малаа үнэгүй өргөчихвөл бүх хариуцпагыг хуцлаа хэдсэн АН-ынхан хүлээх болж байна.

 

 

Л.ТУЛГА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Bolod.mn


 

Санал болгох

Сэтгэгдэл

top