|

"Эрдэнэт Марафон 2015" уралдаан явагдлаа

magnai 2015/09/29 1991 221

"Эрдэнэт Марафон 2015" уралдаан явагдлаа

 

Өнгөрсөн амралтын өдөр буюу 9-р сарын 26-нд "Өөрийгөө ялах Эрдэнэт Марафон" гүйлтийн 10 дахь удаагийн тэмцээн зохиогдлоо. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд залуучуудад бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил олгох, бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү тэмцээнийг "Шри Чинмойн марафоны баг", Орхон аймгийн ЗДТГ, "Хангарьд" клуб, Биеийн тамир спортын газартай хамтран амжилттай зохион байгууллаа.

Тэмцээн 3 км болон 21,095 км /хагас марафон/-ын зайд 17-оос доош нас, 18-49 нас, 50-аас дээш насны ангиллаар явагдсан ба хот хөдөөгийн 150 орчим гүйгчид хурд хүчээ сорилоо. Улаанбаатар хотын "Алдар" спорт хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, "Мон Алтиус" дээд сургууль, ҮБТДС, "Хүч" Спорт хороо, "Ирээдүйн одод" клуб, Орхон аймгийн ЕБС-ийн сурагчид идэвхитэй оролцлоо.

Тэмцээний дүн:

3 км /17 хүртэлх нас/

Эрэгтэй.

  1. М.Лхагвадорж /Алдар СХ / 8:30
  2. Г.Ариунболд /Эрдэм ахлах сургууль/ 9:16
  3. Н.Адъяахүү / Алдар СХ / 9:39

Эмэгтэй

  1. Г.Ариунболд /Ирээдүй-Одод/ 9:10
  2. Д.Энхчимэг / Ирээдүй-Одод / 9:14
  3. А.Мядагмаа / Ирээдүй-Одод / 9:20

 

3 км /18-49 нас/

Эрэгтэй

  1. Н.Жандоос /Орхон цагдаа, СДМ/ 8:20
  2. Д.Цэрэнпил /Хан-Уул ЦХ, Iiхэлтэс, ОУХМ/ 8:25
  3. Г.Энхтамир /Алдар СХ/ 8:33

Эмэгтэй

  1. Н.Дулам /Алдар СХ, I зэрэг/ 10:00
  2. Б.Дуламсүрэн /Мон-Алтиус, Iзэрэг/ 10:40
  3. Т.Уртнасан /Алдар СХ, I зэрэг/ 11:25

 

3 км /50-иас дээш нас/

Эрэгтэй.

  1. Х.Ганширэм /Хөвсгөл-Мөрөн/ 10:20
  2. С.Ганбаатар / УБЭК / 11:33
  3. С.Энхтайван /Эрдэнэт/ 12:03

 

Эмэгтэй

  1. Б.Оюундарь /Шри Чинмойн Марафоны Баг/ 19:57

 

21,095 км /50-иас доош нас/

Эрэгтэй.

  1. Б.Доржпалам / Алдар спорт хороо 017-р бригад, ОУХМ/ 1:11:17
  2. Л.Лхагва / Алдар спорт хороо 016-р бригад, СМ/ 1:11:41
  3. С.Чинбат /Хүч спорт хороо, СМ/ 1:11:44

 

Эмэгтэй.

  1. Г.Хишигсайхан/Алдар спорт хороо 017-р бригад, СДМ/ 1:23:05
  2. Б.Мөнхзаяа /Алдар спорт хороо, ОУХМ/ 1:23:09
  3. Ч.Шинэцэцэг /Алдар спорт хороо, СМ/ 1:25:10

 

 

21,095 км /50-иас дээш нас/

Эрэгтэй.

  1. Д.Дамдинжав /МХХМГХолбоо, СМ/ 1:31:02
  2. Б.Оюунбаатар /Хангарьд клуб, ОУХМ/ 1:39:34
  3. Ч.Баатаржав /МХХМГХ, СМ/ 1:40:40

 

Эмэгтэй.

  1. Б.Баярсайхан / Шри Чинмойн марафоны баг/ 2:33:49

erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top