Дөрвөн жилд нэг удаа болдог Армийн тоглолт аравдугаар сарын 2-12-ны өдрүүдэд БНСУ-д болно.
Монголын баг тамирчид тус тоглолтод бокс, буудлага, жүдо, чөлөөт бөх, дугуй, таэквонда, байт харваа, хөнгөн атлетик гэсэн төрөлд 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд нөгөөдөр /X.01/ эх орноосоо мордох гэж байна.
Батлан хамгаалах яам, "Алдар” спорт хорооны удирдлагууд маргааш 11.30 цагаас "Армийн олимп”-ийг зорих баг, тамирчдаа албан ёсоор үдэн гаргаж өгөх аж. Энэ уулзалт "Алдар” спорт хорооны зааланд болно.
news.mn
Б.ЭНХ