|

Төсвийг тодотгох гэж байгаа учраас яамдын дансыг хаажээ

magnai 2015/09/30 524 0

Төсвийг тодотгох гэж байгаа учраас яамдын дансыг хаажээ

Сангийн яамнаас бүх яамны зарлагын дансийг хаасан талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл данс хаах болсон шалтгаан нь удахгүй төсөвт тодотгол хийх гэж буйтай холбоотой юм байна. Төсвийн тодотголыг хийхээс өмнөхөн яамд болон бусад төрийн байгууллагын зарлагын дансыг хаадаг журамтай аж. Энэ удаа ч мөн дээрх жишгээр ажилласан гэж Сангийн яамнаас мэдэгдэж байна.

Дахин сануулахад Оны эхээр хийсэн төсвийн тодотгол үр дүнгүй болсон гэдгийг Сангийн сайд Б.Болор Ерөнхий сайдад өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Тодруулбал, төсвийн алдагдал энэ оны эхний найман сарын байдлаар 600 гаруй тэрбумд хүрсэн бөгөөд оны сүүл гэхэд бараг нэг их наяд төгрөгөөр төсөв тасарч магадгүй. Тиймээс Засгийн газар хэмнэлтийн горимд бүрэн шилжиж төрийн байгууллагуудын өндөр албан тушаалтангуудын цалинг 30 хувиар хасах болон цалин, тэтгэврийг нэмэхгүй байхаар тогтоод байгаа.

Г.Ган


 

Санал болгох

Сэтгэгдэл

top