|

Авилгатай тэмцэх газрын мэргэжилтнүүд манай аймагт ажиллалаа

magnai 2015/10/02 964 0

Авилгатай тэмцэх газрын мэргэжилтнүүд манай аймагт ажиллалаа

Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн мэргэжилтнүүд манай аймагт ажиллах үеэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон аймгийн Засаг даргын тамгын газрын удирдлагуудаас гаргаж байгаа шийдвэр, захирамж тушаалууд нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, ялангуяа ашиг сонирхлын зөрчлийн хуулийн хэрэгжилт ямар төвшинд хэрэгжиж байгааг болон нийтийн албанд томилогдохоор нэр дэвшиж буй иргэдээс хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг мэдүүлэх хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг явуулсан байна. Харин тус шалгалтын дүнг эргэн мэдүүлэх юм байна.

Мөн авилгатай тэмцэх газрын мэргэжилтнүүд дээрх хяналт шалгалтаас гадна аймгийн хэмжээнд 3 чиглэлд сургалт зохион байгууллаа. Тодруулбал нэгдүгээрт хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байгаа албан тушаалтнуудад чиглэсэн сургалт хоёрдугаарт тус мэдүүлгийг гаргадаг төрийн болон төрийн өмчит байгууллага ААН-ийн удирдах албан тушаалтнуудад чиглэсэн сургалт гуравдугаарт хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч хянаж хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын дунд хууль тогтоомжийг сурталчлах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь авилгын эсрэг хууль, сонирхлын зөрчлийн хуулийн хэрэгжилт орон нутагт ямар байгааг тогтоох, хууль хэрэгжүүлэхэд тулгарч буй зөрчлүүд, түүнчлэн хууль тогтоомжийг боловсронгуй болгоход оруулах санал сана-ачлагыг сонсоход оршиж байгааг хэллээ.


 

erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top