УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачлагаар БОЭТ-ийн эмгэг нярайн тасагт нярай хүүхдэд зориулагдсан инкубатортай боллоо. Энэхүү тоног төхөөрөмж нь дутуу төрсөн хүүхдийг дулаан байлгаж бойжуулахад зориулагдсан нэн шаардлагатай төхөөрөмж юм байна.
Орхон аймгийн хувьд дутуу төрөлт нийт төрөлтийн 6 хувийг эзэлдэг бол нийт нас баралтын 70 хувь нь дутуу төрөлт байдаг
Орхон аймгийн хувьд дутуу төрөлт нийт төрөлтийн 6 хувийг эзэлдэг бол нийт нас баралтын 70 хувь нь дутуу төрөлт байдаг байна. Энэ ч утгаараа нярай хүүхдэд зориулагдсан энэхүү инкубатор нь БОЭТ-ийн эмгэг нярайн тасагт нэн хэрэгцээтэй төхөөрөмж гэдгийг онцолж байна. Одоогийн байдлаар тус тасагт нярайн инкубатор 3 байсан бол ийнхүү 6 болж нэмэгдлээ.
О.Содбилэг гишүүний хувьд Орхон аймагт 4 төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна.
Ингэснээр шаардлагатай нярайд хүрч үйлчлэх боломж бий болох юм байна. Нярайн тасагт хамгийн дээд тал нь дутуу төрсөн 5 нярай зэрэг байх тохиолдол гардаг. 2:500-аас доош төрсөн хүүхдийг дутуу төрсөн гэж үздэг байна. Одоогийн байдлаар нярайн тасагт хил 550, хил 900 төрсөн 2 хүүхэд инкубаторт бойжиж байна.
О.Содбилэг гишүүний хувьд Орхон аймагт 4 төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. Үүний нэг нь "Эрүүл хөгжилтэй Эрдэнэтийн хүүхэд” хөтөлбөр юм.
Энэ хүрээнд нярайн тасагт О.Содбилэг гишүүн хувийн зүгээс 30 орчим сая төгрөг-ний хөрөнгө оруулалт хийж 3 инкубатор, 3 шарлагын гэрэл, төрөлтийг удирдах ургийн монитор 2, АНУ-д үйлдвэрлэгдсэн орчин үеийн тусгай зориулалтын төрөлтийн ор 2-ыг тус тус шийдвэрлэж өгч байгаа гэдгийг хэллээ.