|

Улаанбаатар, Дархан, Орхон аймгийн бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо

magnai 2015/10/05 1097 0

Улаанбаатар, Дархан, Орхон аймгийн бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах зорилготой бизнес эрхлэгчдийн уулзалт Орхон аймагт зохион байгуулагдлаа. Бизнес эрхлэгчдийн уулзалтыг Орхон аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхим болон Эрдэнэт үйлдвэр ХХК хамтран зохион байгууллаа.

Түншийн холбоог өргөжүүлэх, туршлага судалж хамтран ажиллах чиглэлд зохион байгуулагдсан уулзалтад хүнс, барилга, тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хотын 16, Дарханы 5 үйлдвэр, Орхон аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон юм.

Энэхүү уулзалтаар аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Орхон аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Уулзалтын гол зорилго нь Улаанбаатар дархан хотод үйл ажиллагаа нь жигдэрсэн томоохон үйлдвэрүүд энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж, эхэлж байгаа аж үйлдвэрт өөрсдийн туршлагаа хуваалцахад оршиж байна.

Мөн түншийн хүрээгээ тэлж өөр аймагт салбартай болоход хамтарч ажиллах талаар санал солилцсон Үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг хамгийн нийтлэг асуудал бол хөрөнгө босгох явдал. Төрөөс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж зээл олгодог ч хүрэлцээ муутай байдаг талаар хэлдэг. Тиймээс хэрхэн хөрөнгө босгох уу, ямар гарц гаргалгаа байгаа талаар түлхүү туршлага солилцлоо.

Орхон аймаг үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор үйлдвэр технологийн парк байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд 2015 оны 10-р сарын 10-нд "Эрдэнэт үйлдвэр технологийн парк” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Үйлдвэр технологийн парк байгуулах ажлын хүрээнд 458,8 га газрыг технологийн паркийн газар нутаг хэмээн тогтоосон.

Технологийн паркийн үйл ажиллагааны чиглэлд уул уурхай, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, барилгын материал, модон эдлэл, хүнс хөдөө аж ахуй цахилгаан эрчим хүч гэсэн чиглэлийн үйлдвэрлэлийг түлхүү дэмжих бодлогыг баримталж байгаа юм.

erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top