Энэ оны 10 сарын байдлаар аймгийн онцгой байдлын газарт нийтдээ 166 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн бөгөөд хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан цаашдаа гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг хэлж байна. Гарсан галын шалтгаан нөхцөлийг ангилан тодруулбал иргэдийн санамсар болгоомжгүй байдал, гэр орон сууцныхаа галын аюулгүй байдал цахилгаан угсралт ашиглалтын аюулгүй байдлыг хангаагүйгээс ихэвчлэн үүдэлтэй байна.
Мөн энэ сарын 3-4-нд шилжих шөнө буюу 01 цагийн үед Булаг багт нэг иргэн гэртэйгээ шатаж амь насаа алдсан хэрэг гарчээ
Мөн энэ сарын 3-4-нд шилжих шөнө буюу 01 цагийн үед Булаг багт нэг иргэн гэртэйгээ шатаж амь насаа алдсан хэрэг гарчээ. Одоогийн байдлаар тус хэргийг цагдаагийн газар, онцгой байдлын газар хамтран шалгаж байгаа учраас галын шалтгаан нөхцөл нь тодорхой болоогүй байгаа гэнэ. Иргэд цахилгаан угсралт ашиглалтыг өөрсдөө дур мэдэн хийх явдал их байдаг байна.
Үүнээс татгалзаж мэргэжлийн хүнээр хийлгэж байх, мөн цахилгаан угсралтаа сайтар шалгаж, эзгүй байх үедээ байнгын залгаатай байдаг зурагт, ус буцалгагч зэргийг тогны эх үүсвэрээс нь бүрэн салгаж байх хэрэгтэй гэдгийг санууллаа. Учир нь та биднийг гэртээ эзгүй байхад тухайн шугамаар гүйж байгаа гүйдэл ихсэж багасаж байдаг байна.
Гал түймрийн аюулаас болж хамгийн багадаа айл өрхөд 15-аас дээш сая төгрөг-ний хохирол учирдаг.
Энэ үед залгаатай байгаа цахилгаан хэрэгсэлд хэт ачаалал, богино холболт үүсдэг. Энэ нь гал түймэр гарах аюулыг бий болгодог ажээ.
Гал түймрийн аюулаас болж хамгийн багадаа айл өрхөд 15-аас дээш сая төгрөг-ний хохирол учирдаг. Өнгөрөгч онд гал түймрийн аюулаас болж нэг тэр бум орчим төгрөг-ний хохирол иргэд, аж ахуй нэгжид учирчээ.
Иймээс иргэд өөрийн болон бусдын эд хөрөнгө, амь нас эрүүл мэндийг галын аюул ослоос хамгаалж, галын аюулгүй байдлаа сайтар хангах хэрэгтэй гэдгийг аймгийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.