|

Замын цагдаагийн газарт бэлэн бусаар торгох 10 төхөөрөмж иржээ

magnai 2015/10/09 835 0

Замын цагдаагийн газарт бэлэн бусаар торгох 10 төхөөрөмж иржээ

Энэ оны 9-р сарын нэгнээс жолоочдын хариуцлагыг нэмэгдүүлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Хуучин 5000-10000аар торгодог байсан зөрчлийн торгуулийн хэмжээ 2-оос 100 дахин өсч 9200 төгрөгөөс 768000 төгрөг болсон.

Зөрчлийн заалт ч нэмэгдэж , тусгайлан нарийсч , замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон явган зорчигч хоёулангийнх нь үүрэг хариуцлагыг торгуулийн арга хэмжээгээр тооцох болсноор замын хөдөлгөөний зөрчил буурна гэж үзэж байгаа юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар цагдаагийн байцаагч 5000 төгрөгөөс дээш бэлэн мөнгөөр торгох эрхгүй байдаг учраас шинэ дүрэм сарын хугацаанд бүрэн хэмжээгээр мөрдөгдөөгүй. Харин энэ долоо хоногоос эхлэн манай аймагт замын хөдөлгөөний шинэ дүрэм жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэх боломж бүрдэж байна.

Улаанбаатар хотод бэлэн бусаар торгох төхөөрөмжийг ашиглаад 2 жилийг ардаа үдсэн бол манай аймагт бусад орон нутгаас хамгийн түрүүнд нэвтэрч байгаа нь энэ юм. Эхний ээлжид манай аймагт 10 төхөөрөмж ирсэн бөгөөд нийт 44 сая төгрөгийг тус төхөөрөмжид зарцуулсан байна. Цаашлаад байцаагч бүрийг бэлэн бусаар торгох төхөөрөмжтэй болгох юм.

Замын хөдөлгөөний шинэ хууль мөрдөгдөж эхэлснээс хойш сар гаруйн хугацаанд сургалт болон жолооч нарт сануулга өгөх ажил хийгдсэн бол энэ долоо хоногоос эхлэн шинэ дүрмийг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох ажил эхэлсэн байна.
 
erdenetinfo.mn



 

Санал болгох

Сэтгэгдэл

top