Дэлхийн II дайны дараа шинэ төрлийн тийрэлтэт онгоц, залуурт пуужин гэх мэт зэвсэг хөгжиж эхлэхтэй зэрэгцэн танк зэрэг хүнд зэвсэг үеэ өнгөрөөж байна гэсэн таамаг, төсөөлөл байжээ. Гэвч хүйтэн дайны жилүүдэд, тухайлбал Араб-Израйлын дайн, Иракийн дайнд танк маш чухал зэвсэг гэдэг нь харагдав. Ингээд 21-р зуун гарснаас хойш улс орнууд танкийн үйлдвэрлэлээ улам хөгжүүлэхийн зэрэгцээ танк үйлдвэрлэгчид засгийн газруудад худалдах буюу экспортод гаргаж их хэмжээний орлого олох болжээ.
Ойрын ирээдүйд танкуудыг алсын зайнаас удирддаг болох бөгөөд оросууд ийм удирдлагын системийг саяхан танилцуулсан Армата Т-14 танкинд суурилуулна гэдгээ мэдэгдэж байна. ОХУ хамгийн орчин үеийн Армата Т-14-г экспортлохоор зэхэж байгаа гэнэ. Гэхдээ Т-14 нь өрнөдийн орнуудын танкнаас нэлээд хямд байх юм. Ингээд өнөө цагт үүрэг гүйцэтгэж буй танкуудын үнэ ханштай танилцъя.
Танк |
Үйлдвэрлэсэн улс |
Үнэ (сая ам доллараар) |
Type 90 |
Япон |
9.4 |
XK-2 Хар ирвэс |
Өмнөд Солонгос |
8.5 |
AMX 56 Леклерк-2 |
Франц |
8.5 |
Чалленжер 2 |
Их Британи |
6.8 |
Леопард 2а6 |
Герман |
6.7 |
M1 Абрамс |
АНУ |
6 |
Меркава МК4 |
Израйль |
5 |
Т-14 Армата |
ОХУ |
3.7 |
Аржун I |
Энэтхэг |
3.7 |
Type 99 |
Хятад |
2.6 |
T-90С |
ОХУ |
2.5 |
Т-72 |
ОХУ |
1.5 |
Эх сурвалж: http://nextbigfuture.com/2015/10/mass-production-t-14-main-battle-tank.html