|

Бүх нийтээр амарна

magnai 2015/10/20 828 0

Бүх нийтээр амарна

Ц.БАЯР

Хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амрах юм. Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 12-ны пүрэв гаригт тохиож байна. "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ. Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байх болсон.

Эх сурвалж:www.zms.mn


 

Санал болгох

Сэтгэгдэл

top