Нийгмийн
даатгалын Ерөнхий газраас манай аймагт Үйлдвэрлэл осол, мэргэжлээс
шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хөдөлмөрийн аюудгүй байдал
эрүүл ахуйн тогтолцоог сайжруулах асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион
байгууллаа. Уулзалтад Орхон, Дархан Уул, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ,
Булган аймгийн ажил олгогчдын төлөөлөл 100 хүн оролцож байна.
Мөн дээрх аймгуудын Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд
хамрагдлаа. Манай улсад Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний
даатгалын тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг
уулзалтын үеэр онцолж байлаа. Тодруулбал, Урьдчилан сэргийлэх ажилд
зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх, осолд өртсөний дараах нөхөн сэргээх
үйлчилгээг сайжруулах хэрэгтэйг хэллээ. Учир нь урьдчилан сэргийлэх
ажилд зарцуулах хөрөнгө бага байгаагаас шалтгаалж гарах ослын тоо жилээс
жилд нэмэгдэж байна.
Гэтэл
ямар нэгэн осол тохиолдсон үед ажил олгогч буруутан болж ажилтан
хөдөлмөрийн чадвараа алдаад үлддэг байна. Тиймээс ослын даатгалын
тогтолцоонд олон улсын туршалыг нэвтрүүлэх асуудлыг хөндлөө.
Мөн үйлдвэрлэлийн ослын дараа нөхөн сэргээх эмчилгээ хийдэг сувилалуудын
үйлчилгээг төрөлжүүлэх хэрэгтэйг онцоллоо. Манай улсад бий болсон
үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын тогтолцоо нь
иргэдэд бэлэнчлэх сэтгэлгээг төлөвшүүлж байгаа талаар уулзалтын үеэр
хөндсөн юм.
Учир
нь манай улсад жилд дунджаар 100 мянга орчим хүн шинээр хөдөлмөрийн
чадвараа алдалт тогтоолгодог байна. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсан
иргэдэд жилд олгодог тэтгэмж нь 27 тэрбум орчим төгрөг байдаг байна.
Тиймээс ажиллах хүчээ эрүүл аюулгүй ажлын байранд ажиллуулах хэрэгцээ
бий болж байна. Үүнийг төлөвшүүлэхэд ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй
байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Тиймээс
өнөөдрийн уулзалтад оролцогчдод энэ чиглэлийн мэдээллийг өгсөн.
erdenetinfo.mn