"Glamour” сэтгүүл энэ оны онцлох эмэгтэйгээр дөрвөн хүүхдийн ээж, загвар зохион бүтээгч Викториа Бекхэмийг тодруулсан тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус сэтгүүл 2015 онд хатагтай Бекхэмийг НҮБ-ын сайн сайны элчийн хувиар Хойд Африкт айчласнаас гадна буяны байгууллагуудад олон удаа хандив өргөсөн учир "Оны онцлох эмэгтэй”-ээр тодруулсан хэмээн өөрийн "www.glamour.com” сайтаар дамжуулан мэдэгджээ.
Викториа олны танил болсноосоо хойш хэвлэлүүдийн тодруулдаг "Оны онцлох” гэх мэт жагсаалтад байнга багтаж ирсэн ч анх удаагаа нэгдүгээр байранд орж байгаа юм. Тус сэтгүүл Викториагийн зурагтай сэтгүүлийг худалдаанд гаргасны дараа тэрбээр инстаграмдаа "Гайхалтай, гайхалтай. Сэтгэл өндөр байна. Миний хийсэн өчүүхэн ажлыг өндөрт өргөсөн та бүхэнд баярлалаа. Миний хийсэн бүхэн бусдад таалагдсан нь надад урам өглөө” гэж бичжээ.