2015 оны эхнээс Буриадын гаалийн газар хилээр нэвтэрч байгаа
монголчуудад ОХУ-д байх хугацаа хэтрүүлсний төлөө захиргааны 12 хэрэг
үүсгэн 14,5 мянган рублийн торгууль тавьсан байна.
Үүнээс гадна тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлсэн хоёр тохиолдол гарч тус бүр 4000 рублиэр торгуулжээ.
Ийнхүү
2015 оны эхнээс Орост визгүй байх хугацаа хэтрүүлсэн, гаалийн бичиг
баримтгүй тээврийн хэрэгсэлтэй орж ирсэн зэрэг зөрчлийн төлөө Буриадын
гааль монголын иргэдэд 2 сая 525 мянга 811 рублийн гаалийн татвар,
торгууль оногдуулсан байна.
Өөрийн тээврийн хэрэгслээр явж
байхдаа орост байх хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд автомашиныг хураах,
асуудлыг шүүхээр хэлэлцтэл саатуулах эрх гаалийн байгууллагад бий.
Эх сурвалж: www.assa.mn