|

Сэрэмжлүүлэг: Гол дээгүүр бүү зорч

saikhnaa 2015/11/19 926 28
Өвлийн улирал эхэлсэн ч гол, мөрөн, нуурын мөс бүрэн хөлдөөгүй байна.

 

Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг "Өгий” нуурын эргээр зорчиж байсан иргэн Т-ын УБӨ 88-48 улсын дугаартай "Ланд Крузер-200" маркийн автомашин нуурын захруу  цөмөрч орсон гаргаж чадахгүй байна гэсэн дуудлага өчигдөр онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу аймгийн төвөөс Архангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж автомашиныг татан гаргажээ.

Иймд иргэдийг баталгаат зам, гүүрээр зорчиж, гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туухгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

 

Б.Хүлэг

Санал болгох

Сэтгэгдэл

top