"Эрдэнэс Тавантолгой” компанийн "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдсан хэрэг гарсан.
Тэрбээр одоо ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх тасагт эмчлүүлж буй. Одоогоор биеийн байдал нь хүнд, хордлого тайлах, үрэвсэл дарах эмчилгээ хийлгэж байгаа аж.
Одоогоор "Эрдэнэс Тавантолгой" компанийн зүгээс эмчилгээний зардлыг бүрэн даана гэсэн ч 800 мянган төгрөгийн эм тариа буюу хоёр өдрийн эмчилгээний төлбөрийг өгсөн талаар С.Эрдэнийн гэр бүлийн хүн хэлжээ. Т
эрбээр өчигдөр эхний мэс засалд орсон байна. Дахин хоёр хагалгаанд орно гэж эмч нар хэлжээ.