|

Талийгаачид зул өргөнө

saikhnaa 2015/11/23 590 0

Зуурдаар таалал төгссөн сэтгүүлч Лунтангийн Болормаагийн гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний үүсгэн байгуулсан Mongolian Mining Journal сэтгүүлийн байранд эмгэнэлээ илэрхийлэх гэсэн хүмүүс ирсээр байна.

Талийгаачийн сүүлийн жилүүдэд хамтран ажиллаж байсан ашигт малтмал, уул уурхайн салбарынхан, мөн нийтлэлчид Лунтангийн Болормаагийн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр 15.00 цагт Барилгачдын талбайд зул өргөнө.

Үүнд, Монголын Бизнес консул, Уул уурхайн ассоциац, Нийтлэлчдийн клубийн гишүүд оролцоно.

Санал болгох

Сэтгэгдэл

top