|

Дархан Аварга А.Сүхбат: Надад дуучин Т.Баясгалан шиг ёс суртахуунгүй, бүдүүлэг, бохир эмэгтэй таалагддаггүй

bayaraa 2015/01/20 1951 0

Дархан Аварга А.Сүхбат: Надад дуучин Т.Баясгалан шиг ёс суртахуунгүй, бүдүүлэг, бохир эмэгтэй таалагддаггүй Уран мэх, хурдан шаламгай барилдаанаараа гайхагддаг байсан А.Сүхбат зодог тайлж, зүлэг ногоон дэвжээгээ орхисноос хойш хувийн амьдралаараа олон ч удаа шар хэвлэлийнхэний "бай” болж, хамгийн "хүүхэмсэг бөх” гэх нэрийг хүртэл зүүгээд байсан.

Анхны эхнэр Б.Баясгалангаасаа салмагц МУГЖ Т.Ариунаагийн гэрийн үйлчлэгч бүсгүйтэй дэр нэгтгэлээ гэх мэдээлэл гарч байсан ч төдөлгүй Н.Гарамханд хэмээх залуухан бүсгүйтэй амьдралаа холбосон. Гурван эхнэрийн цайг уусан тэрбээр хамгийн сүүлд МУГЖ Т.Баясгалантай нэр холбогдоод амжсан. Тэднийг Увс аймагт очиж, зочид буудалд байрлан, шинэхэн хосууд шиг нялуун, халуун байсан тухай ч хэвлэлүүдээр гараад байсан юм. Харин энэ талаар аварга маань саяханы нэгэн ярилцлагадаа тайлбар хийжээ.

Тэрбээр хэлэхдээ "Би тэр хүнийг огт танихгүй шүү дээ. Явж явж тийм хүүхэнтэй шүү. Би Увсын ард түмнийг хүндэтгэж явдаг. Тэнд миний хамаатан, худ ураг, найз нөхөд дүүрэн байна. Тэр ч утгаараа буудал хэсээд явах шаардлага байхгүй. Очиж очиж багшийнхаа нутагт танихгүй нөхөртэй зугаалаад явна гэж юу гэсэн үг вэ. Энэ цуу тараасан нөхдүүдэд хандаж хэлэхэд хүний нэр төрийг багахан шиг худалдаж идээрэй. Өөрийн авьяас чадлаар амьдарч сур гэж хэлмээр байна. 

     Тэр хүнийг олон эртэй холбоотой мэтээр өөрийгөө сурталчилдаг гэж сонссон юм байна. Яг амьдрал дээр хэн тэр дуучин гуайг тоогоод байгаа юм. Надад тийм боловсролгүй, бүдүүлэг, ёс суртахуунгүй, бохир эмэгтэй хүн таалагддаггүй. 

      Зургийг минь эвлүүлж тавиад галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зүйл зохиогоод, жишим ч үгүй хүний нэрийг гутааж байдгаа болимоор юм даа. Өөрийн авьяас чадлаараа амьдарч байгаа олон сайхан дуучдыг би мэднэ. Харин таних ч үгүй хүний амьдрал руу шүлсээ гоожуулсан эмэгтэй хүн гутамшиг.  Би өөрийн эхнэрээ "Би тэнэг” гээд нүүрэн дээрээ биччихсэн огт танихгүй хүнээр өчүүхэн ч солихгүй. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг” хэмээн ярьжээ.

Үндэстэн.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top