|

Эрдэнэт үйлдвэр 462 тэрбум төгрөгийн татвар төлжээ

zulaa 2015/12/02 986 0

Эрдэнэт үйлдвэр 462 тэрбум төгрөгийн татвар төлжээ

 

"Эрдэнэт үйлдвэр” ХХК өнгөрсөн долоо хоногт 2014 оны үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцууллаа. Тус үйлдвэр өнгөрсөн онд орлогын төлөвлөгөөг 18 хувь буюу 200 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. 2014 онд дэлхийн зах зээлд зэсийн үнэ 467 ам.доллараар бага байсан ч өмнөх оноос 113,5 тэрбумаар нийт орлого нь нэмэгджээ.

Мөн өнгөрсөн онд үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтээ төлөвлөгөөнөөсөө давуулан биелүүлсэн бөгөөд 126 мянган тонн хүдэр боловсруулж, 4525,2 тонн зэс, 634,6 тонн молибденийг тус тусын баяжмалд илүү үйлдвэрлэжээ. Тус үйлдвэр өнгөрсөн онд улс, орон нутгийн төсөвт хийтдээ 462 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 33 компаниас 45,7 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авчээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top