|

АВАЧУУД БУЮУ ХЭРЭМ ХӨХҮҮЛДЭГ ҮНДЭСТЭН

saikhnaa 2015/12/07 637 0

Бразилын зүүн хэсэг дэх Амазонийн ой шугуйн гүнд  Ава үндэстнүүд амьдардаг. Олон зуун жил Европын колони байж, газар нутгаа эргүүлэн авахын төлөө тэмцэлд нэгдэж байсан Ава үндэстнийг өдгөө мэдэх хүмүүс ховорхон.

Байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн, орчин үеийн амьдралаас хол хөндий уг үндэстний хүмүүс ан амьтдад тун элэгтэй.

Хүүхдүүд нь багаасаа зэрлэг амьтдыг өөрийн ахан дүүс шиг санадаг ба гэр бүл болгон зэрлэг "гэрийн тэжээвэр” амьтадтай.

Хамгийн сонирхолтой нь эмэгтэйчүүд нь хэрэмнүүдийг өөрийн үр хүүхдээс ялгалгүй үзэж, бүр хөхөө хөхүүлдэг гэнэ.

Учир нь тэдгээр "жаахан” амьтад хүмүүсийн амьдрал ахуйд нь тус дэм болж, гэр бүлийн нэгэн гишүүний тоонд багтаж явдаг аж.

Хэрэмнүүд самар цөмөх, модноос жимс унагаж өгөх зэргээр өөрийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрэмнээс гадна сармагчин, зэрлэг гахай нь хүмүүсийн дотны нөхөд болжээ.

Тэдний амьдралыг судлахаар очсон судлаач Ава үндэстэнд богино цамц бэлэглэсэн гэнэ. Авачууд богино цамцанд ихэд дурласан боловч, цамц үйлдвэрт үйлдвэрлэгддэг гэдгийг яагаад ч төсөөлөхгүй.

Учир нь ой шугуйд төрж, ой шугуйдаа л насан эцэслэх жамтай Авачууд амьдралыг ширэнгэн ойгоор л төсөөлдөг тухай судлаач ярьсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top