Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, чадварыг сайжруулах, зөв ажиллах соёлыг төлөвшүүлэх зорилгоор явагддаг "Safety first-2015”тэмцээн өчигдөр "Уурхайчин” соёлын ордонд шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний өмнө цех, нэгжүүд өөрсдийн онцлогийг тусгасан үзэсгэлэнг дэлгэснийг компанийн удирдлагууд үзэж сонирхсон. Нийт 21 баг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг чадвараа сорьсон бөгөөд тэмцээний гала тоглолтонд 2-р шатнаас өндөр оноогоор шалгарсан багууд өрсөлдсөн. "Safety first-2015”тэмцээндХүдрийн ил уурхайн "Хүчирхэг” баг нэгдүгээр байрыг эзлэв. Чанар хяналтын хэлтэс, Судалгааны төвийн хамтарсан "Качество” баг хоёрдугаар байр, Материал техникийн хангамжийн баазын "100%” баг гуравдугаар байр, Цахилгаан цехийн "ЭМАЖ-ХАБ” баг дөрөвдүгээр байр, Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цехийн "Цахим” баг тавдугаар байрыг эзэлсэн. Шилдгээр шалгарсан багууд 2016 онд Монголын уул уурхайн компаниудын дунд "Эрдэнэт” үйлдвэрийн нэрэмжит болгон зохион байгуулагдах "Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” улсын уралдаанд хамт олноо төлөөлөн оролцоно.