|

Монголчууд агаар биш “хороор” амьсгалж байна

saikhnaa 2015/12/14 420 0

Монголчууд агаар биш “хороор” амьсгалж байна

 

Монголчууд одоогоос зургаан жилийн өмнөөс "утаа” гэгчтэй найзалж байна. Үүнээс өмнө ч утаа байсан байх. Гэхдээ иргэдийн нүдэнд харагдаж, хамарт мэдрэгдсэн баримжаагаар ийн зургаан жил гэв.

Утаатай тэмцэнэ хэмээж дээд албан тушаалтнууд олонтаа төсвийн мөнгөөр тоглосон гэхэд буруутахгүй. Цэвэр агаар санг байгуулан утаагүй Улаанбаатарын төлөө хэдэн нөхдүүд андгай тавьсан ч аавын хаалга татаж утаа манатай болсон. Агаарын чанарын алба л утааны хэм хэмжээг хэр байгаа талаар тоон судалгаа л хийж байна.

Тэгвэл азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж энэ оны 11-р сард Улаанбаатар хотын Баруун 4 зам орчимд 30 удаа, 13-р хороолол орчимд 25 удаа, Телевиз орчимд 24 удаа, Толгойт орчимд 22 удаа, 32-ын тойрог орчимд 21 удаа, 1-р хороолол орчимд 15 удаа, Амгалан орчимд 14 удаа, Офицеруудын ордон орчимд 3 удаа, Нисэх орчимд 2 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж Телевиз орчимд 30 удаа, 1-р хороолол орчимд 28 удаа, Амгалан орчимд 27 удаа, Баруун 4 зам орчимд 26 удаа, Толгойт болон 13-р хороолол орчимд тус бүр 25 удаа, 32-ын тойрог орчимд 24 удаа, Нисэх орчимд 21 удаа, Офицеруудын ордон орчимд 20 удаа, Хархорин захын орчимд 14 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан гэж мэргэжилтнүүд хэлэв.

Мөн 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Телевиз орчимд 30 удаа, 32-ын тойрог болон Толгойт орчимд тус бүр 29 удаа, Нисэх орчимд 24 удаа, Баруун 4 зам орчимд 23 удаа, Амгалан орчимд 22 удаа, 13-р хороолол орчимд 18 удаа, 1-р хороолол орчимд 13 удаа, Мишээл экспо төвийн орчимд 9 удаа, Хархорин захын орчимд 8 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Толгойт болон Телевиз орчимд тус бүр 30 удаа, Баруун 4 зам орчимд 25 удаа, Нисэх орчимд 24 удаа, 13-р хороолол орчимд 23 удаа, Амгалан орчимд 22 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давжээ.

Өөрөөр хэлбэл, бидний амьсгалж буй агаар цэвэр биш хор болж эрүүл мэндэд заналхийлж байнагэсэн үг юм. Гэтэл өнөөдрийн байдлаар утаатай тэмцэх талаар холбогдох албаныхан зуух төсөл ярихаас дорвитой ажил хийхгүй байна.

Dorgio.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top