|

Нутаг нэгт охидыг Эрээн хотод худалддаг байсан эмэгтэйг саатуулжээ

saikhnaa 2016/01/19 957 0

Нутаг нэгт охидыг Эрээн хотод худалддаг байсан эмэгтэйг саатуулжээ

 

БНХАУ-ын Эрээн хотод охидын биеийг хууль бусаар худалдаж мөнгө олдог байсан эмэгтэйг саатуулан шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.

Улмаар Монгол Улсын иргэн С. Оюунханд нь нутаг нэгт Монгол Улсын иргэн М, Э, З, О нарыг БНХАУ-д худалдаалж, бэлгийн мөлжлөгт оруулсан байжээ.

Түүнчлэн охидыг БНХАУ-ын Эрээн хотод өндөр цалинтай ажилд оруулах нэрээр хуурч мэхлэн хил давуулан, БНХАУ-ын иргэдэд худалдаж, бэлгийн мөлжлөгт оруулж байсан гэх үндэслэлээр С.Оюунхандад эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.

Дэлхий нийт даяаршихтай зэрэгцээд хар тамхи, хүн худалдах, мөнгө угаах зэрэг шинэ төрлийн гэмт хэргүүд Монголд гарах болжээ. Ялангуяа мөнгө олох зорилготой манай охид, бүсгүйчүүд энэ талаарх мэдээ мэдээлэл, мэдлэг боловсрол дутмагаас болж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол улам ихэсч байна.

Эх сурвалж: Bolod.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top