|

Ус болон эрүүл мэндийн салбарт тууштай чармайна "OSPRING"

saikhnaa 2016/01/20 1164 0

Ус болон эрүүл мэндийн салбарт тууштай чармайна "OSPRING"

 

Мэндчилгээ

Та бүхэнд энэхүү өдрийн мэндийг эрэн мэндчилж байна. 

 

 "Mongolian Ospring Technology & Development" ХХКомпани байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо эрүүл мэндийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан,  ирээдүйдээ итгэл төгс урагшилж явна.

Манай үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан ололт,  амжилт  бүхэнд бизнесийн түншүүд, чадварлаг хамт олны минь нөр их хөдөлмөр сэтгэлийн илэрхийлэл шингэсэн гэдгийг хэлэхэд таатай байна.

Бид өөрсдийн бүтээгдэхүүн үйл ажиллагааг айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нэг  бүрт түгээн дэлгэрүүлж ард иргэдийнхээ эрүүл мэнд, гоо сайханд нь хувь нэмэр оруулж байгаадаа сэтгэл хангалуун байдаг билээ. 

"Mongolian Ospring Technology & Development" ХХКомпани нь шинэ зууны техник технологийг өөрсдийн үйлчилгээндээ нэвтрүүлж чанарын өндөр түвшинд өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийг зорин ажилладаг..

Манай хамт олон үүрэг, хариуцлага, шинэлэг чиг хандлага, уйгагүй хөдөлмөрөөр зогсолтгүй өсөж, шинэ ололт амжилтанд тэмүүлэн ажиллах болно.
 
Та бүхнийг хүндэтгэсэн
 
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ   Ж.НЯМАА

 

Компанийн танилцуулга

"MONGOLIAN OSPRING TECHNOLOGY & DEVELOPMENT” ХХК нь 2011 онд байгуулагдан улмаар 2014 оны 08-р сард "Fujian Ospring Technology & Development” Co.,Ltd-ын Монгол улс дахь албан ёсны дистрибьютерийн эрхийг авснаар Дэлхийн нээлтийг Монголчууддаа шууд хvргэж байна.
 
Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан "Fujian Ospring Technology & Development” Co.,LTD нь 20 жилийн түүхтэй, дэлхийн 16 оронд салбар төлөөлөгчийн газартай, Дэлхийн Усны Шинжлэх Ухаанд чухал хувь нэмэр оруулж буй компани юм. "Fujian Ospring Technology & Development” Co.,LTD -ын OSPRING брэндийн ус шүүгч бүтээгдэхүүнүүд нь тухайн хоёр улсын Усны Шинжлэх Ухааны салбарт тэргүүлэх зэрэглэлтэй эрдэмтэн, судлаачдынхамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон  Байгаль Орчинд ээлтэй технологи юм.
 
"Fujian Ospring Technology & Development” Co.,Ltd нь цагаан алтны ионыг хувирган усны найрлаганд идэвхжүүлэх дэвшилтэт нанотехнологийг бий болгосон бөгөөд Байгаль орчинд ээлтэй AST гэх итгэмжлэгдсэн технологиор  бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж OSPRING брэндийн 50 гаруй патент, 8 стандартыг олон улс болон дотооддоо батлуулсан.
Энэхүү бүтээгдэхүүнүүд нь гал тогоо болон ариун цэврийн өрөөнд шууд суурилагддаг бөгөөд ахуйн хэрэглээнийусыг ялгаж айл өрх бүрийг эрүүл усаар хангахыг зорьдог.
"Mongolian Ospring Technology & Development” ХХК нь дээрх Шинэ зууны техник технологийг өөрийн улсын ард түмний хэрэглээнд нэвтрүүлж:
Шинжлэх ухаанчаар усыг таньж
Шинжлэх ухаанчаар усыг хэрэглье!
 гэсэн уриатайгаар та бүгдийн УСНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ЭРҮҮЛ ҮНДЭС СУУРИЙГ бий болгохоор зорьж байна. 
 
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

- Хлорыг 95%-с дээш өндөр үр дүнтэйгээр арилгана
- Усыг сул шүлтлэг болгож эсийн эрүүл байдлыг хангана.
- Цайрын ионоор баяжуулж, дархлааг сайжруулна.
- Усны бичил молекулыг задалж хүчилтөрөгчөөр баяжуулна.
- Эрдэсжүүлж, хүний биеийг микро элементээр баяжуулна.
- Усны чанарыг өөрчилснөөр усыг энергижүүлнэ.
- Хөгшрөлтийн эсрэг болон тураах үйлчилгээ үзүүлнэ.
- Эдийн засагт хэмнэлттэй эко хэрэглээ байх болно
 
Та бүхэн Улаанбаатар хот, Дүнжингарав худалдааны төвийн 0001-р тоотод хүрэлцэн ирж  манай бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай.
Манай үүд хаалга өдөр бүр нээлттэй байх болно.

Санал болгох

Сэтгэгдэл

top