|

Фэйсбүүкийн ашиг орлого 50 хувиар өсчээ

saikhnaa 2016/01/29 1036 0

Фэйсбүүкийн ашиг орлого 50 хувиар өсчээ

 

Фэйсбүүк компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд ашиг орлого нь өмнөх оныхоо мөн үеийнхээс 50 гаруй хувиар өссөнийг мэдээллээ. Дэлхий даяараа олон нийтийн сүлжээг нь ашигладаг Калифорнид төвтэй энэ компанийн улирлын ашиг орлого 5.8 тэрбум долларт хүрсэн байна. Тус компанийн цэвэр ашиг 1.56 тэрбум доллар болсон нь нэгж хувьцаа тутмаас 54 центийн ашиг олсон гэсэн үг болж байна.

Жилийн өмнө эдний ашиг нь 701 сая доллар буюу нэгж хувьцаа тутмын 25 центтэй тэнцэж байжээ. Олон нийтийн сүлжээг нь идэвхтэй ашиглагч хэрэглэгчийн тоо жилийн дотор 14 хувиар нэмэгдсэнийг компанийн төлөөлөгч мөн мэдээлсэн байна. Бас гар утсаараа фэйсбүүк ашигладаг хүний тоо жилийн өмнөхөөс 21 хувиар нэмэгдсэн дүнтэй гарсан байна. Энэ бүх хэрэглэгч нийлээд зар сурталчилгааны ашгийнх нь 80 хувийг тус компанид оруулдаг юм байна.


Нийтэлсэн: Э.Энхрэл

Санал болгох

Сэтгэгдэл

top