Солонгос улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр тус улсын өрийн талаарх мэдээлэл хийжээ.
Мэдээлэлд "Тус улс 2015 оны 12-р сарын 31-ний байдлаар 644,9 их наяд воны өртэй байна. Энэ нь өрийн хэмжээ нэг секунд тутам сая таван зуун дөчин мянгаар нэмэгдэж байгаа гэсэн үг боловч дэлхийд өндөр хөгжилтэй орнуудын өртэй харьцуулбал харьцангуй бага үзүүлэлт юм. Гэвч өрийн хэмжээ 2014 оны 7-р сард анх удаа 500-н их наяд вонд хүрсэний дараа ердөө 1 жил долоон сарын хугацаанд нэг зуун их наяд воноор нэмэгдсэн байдлыг тооцоолбол, ирэх 2017 онд Солонгос улс түүхэндээ анх удаа 700-н их наяд воны өртэй болж магадгүйг харууллаа " хэмээн мэдээлэлжээ.
Солонгос улсад сүүлийн жилүүдэд төрөлтийн тоо багассанаас болж хөдөлмөр эрхлэх насны иргэдийн тоо буурч, өндөр настнуудын эзлэх хувь нэмэгдсээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан нийгмийн халамжийн салбарт зарцуулах хөрөнгийн хэмжээ өмнөх жилүүдээс нэмэгдэж байгаа нь улсын өр үүсэх олон шалтгаануудын нэг болж байгаа юм байна.