2016 онд Орхон аймгийн худалдан авах ажиллагааны албанаас 9.1 тэрбум төгрөгийн 73 ажилд шууд худалдан авалт болон тендер зарлана. Нэгдүгээр улирлын байдлаар тендер зарлалт 70 орчим хувьтай байгаа бөгөөд ирэх сард төлөвлөсөн тендер зарлагдаад дуусна гэдгийг Аймгийн Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн М.Батнягт хэллээ. Үлдсэн 30 орчим хувийн ажил техникийн тодорхойлолт, зураг төсөв ирээгүй ажлууд гэнэ.
Арван
сая төгрөгнөөс доош үнэ бүхий бараа ажил үйлчилгээг шууд гэрээ
байгуулан худалдан авдаг бол энэ жил хамгийн их мөнгөн дүнтэй нь
БОЭТ-ийн эм, эмчилгээний хэрэгсэл ханган нийлүүлэх 1.3 тэрбум төгрөгийн
тендер байна.