Аймгийн прокурорын газраас санаачлан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал, энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлд хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд
аймгийн цагдаагийн газар, ШШГГ, мөн мансуурал болон сэтгэцэд нөлөөлдөг
эм бэлдмэл, бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал н.Нямбаяр,
Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх
хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б.Эрдэнэдалай зэрэг хүн урилгаар
оролцлоо. Мансууруулах бодис гэдэг нь байнга системтэйгээр хэрэглэвэл
хараат байдалд оруулдаг, хүний сэтгэлзүйн байдлыг өөрчлөх чадвартай
Ургамалын болон нийлэг гаралтай бодисыг хэлдэг байна.
Хар
тамхи мансууруулах бодис хэрэглэх олон шалтгаан хүчин зүйл байдгийн
нэгээхэн хэсэг нь хүмүүжлийн буруу хэв шинж, гэр бүлийн хүчирхийлэл,
найз нөхдийн нөлөө, бусдын нөлөөнд амархан автах байдал зэрэг нь голлох
байр суурийг эзэлдэг гэдгийг мэргэжилтэн хэлж байна. Хар тамхи,
мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг,
хэрэглэгчдийн тоо манай улсын төдийгүй дэлхийн нийтийн тулгамдсан
асуудал болсныг зөвлөгөөнөөр онцоллоо.
Манай
улс 3 жилийн өмнө мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын
тээвэрлэгч, дамжин өнгөрөгч орон гэсэн олон улсын ангилалд хамаарагдаж
байсан бол өдгөө хэрэглэгч оронд хамаарагдах болжээ.
Манай аймгийн тухайд сүүлийн 3 жилийн хугацаанд хар тамхины хэргээр нийт 12 холбогдогчтой 4 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Манай
аймгийн газар нутгийн 7 байршилд олсны зэрлэг ургамал ургадаг байна.
Аймгийн цагдаагийн газраас дээрх газар нутаг орчимд ургаж байгаа
мансууруулах төрлийн Ургамалыг устгах ажлыг жил бүр зохион байгуулдаг.
Сүүлийн жилүүдэд нийтдээ 130 га газрыг траектороор хагалж, үндсийг нь
устгаж ажиллажээ.