|

Тариаланч Эба талбай дээр трактортой жагсахаар болжээ

bayaraa 2015/01/30 1158 10
Газар тариалан эрхлэгчид ирэх сард Чингисийн талбайд трактортой жагсаал хийхээр болжээ. Уг жагсаалыг Камертон хамтлагийн дуучин Эба буюу Эрдэнэбат зохион байгуулж байгаа юм байна. Дуучин залуу тариалангийн салбарт асар их мөнгө хаяж орсон гэгддэг. Харин сүүлийн үед тэрээр тариаланчдын эрх ашгийн хамгаалан тэмцэж эхэлсэн байна.

Тариалан эрхлэгчдийн холбооноос өгсөн мэдээллээр гишүүн аж ахуйн нэгжид ойролцоогоор 40 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 32 мянган тонн нийт улсын хэмжээнд борлуулагдаагүй 72 мянган тонн улаан буудай байгаа аж. Манай улс энэ жил ургац арвин авсан ч чанар нь гурилын стандарт хангахгүй байгааг гурилын үйлдвэрүүд хэлж байгаа ажээ.


URL: http://www.fact.mn/204493.html

Санал болгох

Сэтгэгдэл

top