|

Манай циркчид алтан цом хүртжээ

saikhnaa 2016/03/01 674 0

Манай циркчид алтан цом хүртжээ

 

Испани улсад болсон Олон улсын циркчдийн тэмцээнд манай циркчид тун амжилттай оролцжээ. Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид Алтан цом, Ц.Сэлэнгэ багштай уран нугаралтын жүжигчид шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн байна.

 

Өнгөрөгч хоёрдугаар сарын 24-29-ний өдрийг хүртэл үргэлжилсэн энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын үндэсний циркийн Н.Энхболд багштай, Т.Номуунбаатар ахлагчтай шидэх банз, дудартай акробатын жүжигчид оролцсон билээ.

 

Мөн Монгол циркийн хөгжлийн тэргүүн Н.Эрдэнэ тус тэмцээнд шүүгчдийн бүрэлдэхүүнд багтан ажилласан. Тэрбээр монгол жүжигчдийн тоглосон үзүүлбэрийн продюсерээр мөн ажилласан юм.

 

 

Б.Бэхи

 

 

 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top