|

Шилжилт хөдөлгөөн ирэх сард зогсоно

saikhnaa 2016/03/11 579 0

Шилжилт хөдөлгөөн ирэх сард зогсоно

 

Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан байна. Сонгогч дээрх цахим хуудсанд хандаж өөрийнхөө регистрийн дугаарыг хийхэд цахим код өгнө. Тэрхүү кодыг хийгээд өөрийнхөө мэдээлэл үнэн бодитой эсэхэд хяналт тавих боломжтой болсон аж.

Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой юм байна. Мөн Бүртгэл статистикийн ерөнхий лавлах утас 1800 1890 утас руу залгаж зөвлөгөө авч болно гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.

Санал өгөх насны 2 сая 4 мянга 48 иргэн байна гэсэн урьдчилсан дүн гэж Бүртгэл статистикийн ерөнхий газрын дэд дарга Ц.Пүрэвдорж хэлсэн юм. Гэхдээ энэ тоо тодорхой хэмжээгээр хэлбэлзэж болно. Шилжилт хөдөлгөөнийг санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30 гэхэд шилжилт хөдөлгөөн зогссон байхаар шийджээ.

Сонгуулийн хэсгийн хувьд 2091 хэсэг 21 аймаг 9 дүүрэг 332 суманд одоогоор байгуулагдсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top